Вухледарт 130 танкаа алдсаны дараа Путин генералаа халав

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Вухледарт 130 танкаа алдсаны дараа Путин генералаа халав

Вухледарт 130 танкаа алдсаны дараа Путин генералаа халав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь тулаанд цэргийн хүчнийг удирдаж байсан шилдэг генералуудын нэгийг ажлаас нь халлаа. Генерал Рустам Мурадовыг ажлаас нь халсан гэж Оросын Батлан ​​хамгаалах яамны албан тушаалтнуудаас иш татан "Москва таймс" сонин  мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр Украины зүүн хэсгийн Вухледар хотод дайралтын үеэр олон тооны танк устгагдсанд түүнийг хариуцлага хүлээлгэн ажлаас нь халсан байна.

Бахмутаас баруун өмнө зүгт 100 милийн зайд орших Вухледарын төлөөх тулаанаар 130 хуягт техник устсан аж. Энэ нь бүтэн жил үргэлжилсэн дайны үеэр устсанаас ч олон танкнаас ч олон байжээ. Москвагийн хувьд энэ нь дайны үеэр тохиолдсон хамгийн ичмээр ялагдлын нэг байсан гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж