Журмын өөрчлөлтөөр зөвхөн Н.Түвшинбаяр урамшууллаас хасагдана

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Журмын өөрчлөлтөөр зөвхөн Н.Түвшинбаяр урамшууллаас хасагдана

Журмын өөрчлөлтөөр зөвхөн Н.Түвшинбаяр урамшууллаас хасагдана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулсан билээ.

Ингэснээр биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар төр засгаас нэг сард 154 сая төгрөгийн урамшуулал авдаг нийт 67 тамирчин байжээ. Үүнээс хуулийн хариуцлага хүлээсэн нь олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр байна. Зарим нэг тамирчдын хувьд элдэв хэрэгт холбогдож байсан ч яг хуулийн хариуцлага хүлээсэн гэх тэмдэглэл олдсонгүй. Тэгэхээр Засгийн газрын журмын өөрчлөлт одоогоор ганцхан Н.Түвшинбаярт үйлчилж байна. Түүний хувьд нийт 7.5 сая төгрөгийг урамшуулал болгон авдаг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж