“Илгээлтийн багш” НҮТББ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

“Илгээлтийн багш” НҮТББ-тай хамтран ажиллана

“Илгээлтийн багш” НҮТББ-тай хамтран ажиллана

Дэлхийн 60 гаруй оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Teach For All” олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлж “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн Багш” НҮТББ 2022 оны 11 дүгээр сард албан ёсны гишүүн болсон билээ.

“Илгээлтийн Багш” НҮТББ нь нийгэмд эерэг өөрчлөлт хийх чин эрмэлзэлтэй манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, багшийн орон тооны дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллуулах замаар боловсролын хүртээмжийг сайжруулах, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар энэхүү хөтөлбөрийг цаашид бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улмаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Илгээлтийн Багш” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү хамтын ажиллагаа таван жилийн хугацаатай үргэлжлэх юм.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Хөдөө орон нутаг дахь багшийн дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад уг хөтөлбөрөөр дамжуулан үндсэн багш томилон ажиллуулах, тэднийг тогтмол сургалт хөгжлөөр хангах, арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх, зэрэг ажлуудыг хамтын ажиллагааны хүрээнд дэмжиж, хамтран ажиллах боломжтой болж буй юм” гэж хэллээ.

Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд 2030 он гэхэд Монгол Улсад нийт 32,000 шинэ ерөнхий боловсролын сургуулийн багш хэрэгтэй байгаа. Тиймээс цаашлаад шинэ залуу, шилдэг багш нарыг бэлдэж ажиллуулах хэрэгцээ шаардлага өндөр байгаа юм.

“Илгээлтийн Багш” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг “Бид тус хөтөлбөрийн хүрээнд 2022-2024 оны хичээлийн жилд 16 оролцогчийг Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын сургуулиудад Математик, Түүх, Нийгэм, Мэдээлэл зүй, Биеийн тамир, Монгол хэл, Англи хэл зэрэг хичээл заалгахаар илгээгээд байна” гэв.

Тус хөтөлбөрийн 2023-2025 оны элсэлт 4 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдах бөгөөд бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй боловсролын салбараар дамжуулан хөдөө, орон нутагт бодит хувь нэмрээ оруулах хүсэл, эрмэлзэлтэй залуус өргөдлөө илгээх боломжтой.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/K7xbFF67axSHp9gQ6

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсуудаас авна уу:

Вэбсайт: www.teachformongolia.mn

Фейсбүүк хаяг: Teach for Mongolia

Инстаграм хаяг: Teachformongolia.tfm

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж