Путины хамгаалагч асан ерөнхийлөгчийг үл итгэх эмгэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Путины хамгаалагч асан ерөнхийлөгчийг үл итгэх эмгэгтэй гэв

Путины хамгаалагч асан ерөнхийлөгчийг үл итгэх эмгэгтэй гэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтан асан Глеб Каракулов Мягмар гаригт "Dossier Center" гэх мөрдөн байцаах бүлэгт Путины талаар ярилцлага өгчээ. Глеб Каракулов нь ОХУ-ын Аюулгүй байдлын албаны хамгийн нууц байгууллага болох Холбооны хамгаалалтын албаны Ерөнхийлөгчийн хэлтэст ахлагч, инженерээр 2009 оноос хойш ажиллаж байсан. Тэрбээр дайныг эсэргүүцэх үзлийнхээ улмаас аравдугаар сард эх орноосоо дүрвэжээ.

Тэрбээр Путиныг үл итгэх эмгэгтэй, дайны гэмт хэрэгтэн гэж цоллосон байна. Путины үл итгэх эмгэг улам даамжирч буйн нэг илрэл бол онгоцноос зайлсхийж, галт тэргээр аялахыг илүүд үзэх болсон явдал юм. Энэ нь энгийн галт тэрэг шиг харагдах ч Путины хэрэгцээнд тохируулсан тусгай галт тэрэг аж. Мөн тэрбээр Путиныг бодит байдлыг хянах чадвараа алдсан гэжээ.

"Би энэ хүнийг дайны гэмт хэрэгтэн гэж үзэж байна. Энэ дайныг зогсоох цаг нь болсон. Одоо чимээгүй байж ханалаа. Бусад орос хүн ч бас дуугарна гэж найдаж буй тул би өөрийн түүхээ хуваалцаж байна. Путин маш хаалттай болж, дэлхийн хүмүүсээс өөрийгөө хамгаалж, бодит байдлыг хянаж чадахаа байсан. Тэр мэдээллийн вакуум орон зайд амьдарч байсан. Учир нь тэр гар утас, интернет ашигладаггүй, ойрын хүмүүсээсээ л мэдээлэл авдаг. Путин одоо ч өөрийгөө Covid-19-өөс хамгаалсан хэвээрээ байгаа. Түүний ойр тойрныхон ойр ойрхон шинжилгээ өгч, хорио цээрийн дэглэмд хамрагддаг. 70 настай гэхэд түүний биеийн байдал үеийнхнээсээ илүү сайн" гэж тэр ярьжээ.

Каракулов ажлаасаа гарвал дайнд татагдаж магадгүй гэж айж байсан. Тиймээс Казахстаны нийслэл Астана руу албан томилолтоор явах үедээ оргон зайлжээ. Тэр эхнэр, охин хоёроо дагуулаад гурван чемодантайгаа Турк руу ниссэн байна.

"Dossier Center" Каракуловын ажлын үнэмлэхийн зургийг олон нийтэд хуваалцаж, түүний албан тушаалыг үнэн болохыг баталжээ. Каракуловыг ОХУ-ын Дотоод хэргийн яам эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнд ямар ял тулгах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж