Италийн засгийн газар англи хэлтэй "дайн" зарлав

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Италийн засгийн газар англи хэлтэй "дайн" зарлав

Италийн засгийн газар англи хэлтэй "дайн" зарлав

Италийн засгийн газар түүхийг давтаж, 100 жилийн өмнө фашист дэглэмийн үед либералчлалыг зогсоохын тулд гаргаж байсан хуулийг дахин батлахаар хичээж буй нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, 1923 оны хоёрдугаар сарын 11-нд Бенито Муссолини тэргүүтэй фашист засгийн газар "хэл шинжлэлийн нөхөн сэргээлт" төслийн гол цөм болсон хуулийг баталжээ. Энэ хууль итали хэл, соёлыг гадаадын нөлөөллөөс хамгаалах зорилготой байсан бөгөөд хүмүүсийг харилцаандаа гадаад үг хэллэг хэрэглэхийг хориглож, татвар ногдуулах тухай байв.

Түүнээс хойш 100 жилийн дараа Ерөнхий сайд Жоржиа Мелони хэт барууны үзэлт "Италийн ах дүүс" намаас итали хэлийг хамгаалах, сурталчлах зааварчилгааны тухай хуулийн төслийг өргөн барив. Нэгэн цагт Италийн неофашист намын бэлгэдэл байсан ​​дөлийг өөрийн лого дээрээ бахархалтайгаар харуулсан тус намаас энэ хуулийн төслийг өргөн барьсан нь асар их шүүмжлэл дагуулж байна. Хамгийн гол нь найман зүйлээс бүрдсэн уг хуулийн төсөлд албан ёсны болон олон нийтэд хандсан харилцаа холбоонд итали хэл дээрх орчуулгатай гадаад үг, хэллэгийг ашигласан тохиолдолд 100,000 евро хүртэлх мөнгөөр торгууль ногдуулах тухай багтжээ. Хориглосон гадаад үгэнд хүний нэр, менежер, гүйцэтгэх захирал гэх мэт мэргэжлийн товчилсон нэр ч багтаж байгаа аж. 

 ИТАЛИД ҮЙЛДВЭРЛЭВ

Хэдийгээр Италийн одоогийн засгийн газар бүх гадаад үг итали хэлэнд аюул заналхийлж байна гэж үзэж байгаа ч англи хэлэнд онцгой анхаарал хандуулж байна. Хуулийн төслийг боловсруулагчдын хэлснээр, 2000 оноос хойш Италийн мэргэжлийн харилцаанд хэрэглэдэж буй англи үгийн тоо 773 хувиар нэмэгдсэн аж. Тухайлбал, "харах", "бизнес", "загвар" гэх англи үгүүдийг тус бүр 1-2 хувиар олон давтамжтай ашиглажээ.

Италийн цагаан толгой дөнгөж 800 мянган үгтэй ба үүний 9000 орчим нь англи хэлнээс гаралтай бөгөөд нийт үгийн 1.1 хувийг эзэлдэг байна. Үүнийг Италийн засгийн газар хэтэрхий олон гэж үзэж, англи хэлний эсрэг "дайн" зарласан нь энэ. 

Хуулийн төслийг танилцуулахдаа, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони хэлэхдээ, "Өнөөдөр зөвхөн итали хэлээр ярьдаг хэн бүхэн харилцааны чадамжгүй болох эрсдэлтэй. Ингэснээрээ итали хэлийг дорд үзэж байна" гэжээ. Мөн тэрбээр Их Британи Европын холбооноос гарсныг энд онцлон дурдсан байна.

Уг төсөлд мөн "Итали хэлийг хамгаалах, сурталчлах, үнэлэх хороо" байгуулах тухай заажээ. Гэвч тус улсад 1538 оноос хойш итали хэлний бүх асуудлаар дээд эрх мэдэлтэй болсон Академи дела Круска гэх байгууллага байдаг. Мелонийн засгийн газраас хуулийн төслөө боловсруулахдаа тус байгууллагатай ч зөвлөөгүй нь илт буйг шүүмжилж байна. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлдээ, шинэ хуулийн төслийг "Инээдтэй" гэж шүүмжилжээ. 

Үүний зэрэгцээ засгийн газраас "Италид үйлдвэрлэв" /Made in Italy/ гэж англиар бичсэн яам байгуулсан нь хуулийн төслийг бүр инээдэмтэй байдалд оруулж буй аж.

Итали улсыг хадгалахын тулд гаргасан фашистуудын санаачилга ч тухайн үедээ инээд, доог болсон. 1923 оны анхны хууль 19-р зууны сүүлчээр гарч ирсэн хууль тогтоомжуудын гол үндэс болсон. Энэ нь бизнес эрхлэгчид илүү их мөнгө олдог гэж үздэг тул гадаад үг ашигладаг бизнесүүдэд давхар татвар ногдуулдаг байжээ. Гэхдээ өмнөх үеийнх шигээ засгийн газарт мөнгө олох зорилго байгаагүй. Энэ нь олон нийтэд чиглэсэн арилжааны харилцаанаас эхлээд гадаад үг хэрэглэхийг хориглох зорилготой байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам хориг улам бүр ноцтой болжээ. Учир нь гадаад хэл, ялангуяа англи, франц хэлээр ярих нь эх орноосоо урвахтай адил болж иржээ. Улмаар 1940 онд гадаад үг ашигласан хэргээр зургаан сар хүртэл хорих ял оноодог байв. Тэнэглэл үүгээр зогсоогүй. Гадаад үгүүдийг орлох нэр үгсийг ч олноор зохиосон байна. Тэр ч бүү хэл гадаад оноосон нэрийг ч итали хэл рүү хүчээр орчуулж, хөрвүүлдэг болжээ. Гадаад хэлтэй ижил дуудлагатай итали үгүүдийг ч бүтнээр нь өөрчилсөн байна.

Утгагүй байдлыг хэвийн болгох, инээдэмтэй үйлдэл хийхдээ ичихгүй байх нь дарангуйлагчдын нийтлэг зан чанар юм. Фашизм үүнийг маш сайн харуулсан. Тухайлбал, дарангуйлагч Муссолини завинаас хурдан усанд сэлэх, эсвэл хэдхэн цагийн дотор ганцаараа бүхэл бүтэн талбайн ургацыг хураах гэх мэт хүн төрөлхтний бүх төрлийн эр зоригийг гаргаж чаддаг байсныг италичууд мэдээнээс уншсан.

Өөр олон жишээг энд дурдаж болно. Эх оронд нь эмх замбараагүй байдал үүссэн байхад Венесуэлийн Николас Мадуро өдөр бүр салса бүжгийн шоу зохион байгуулдаг байсан. Беларусийн удирдагч Александр Лукашенко Холливудын жүжигчин Стивен Сигалтай уулзахаар тарвас зөөжээ. Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өөрийнхөө зохиосон үгсийг хэрэглэдэг байсан.  Туркменистаны удирдагч Сапармурат Ниязов Сарын нэрийг өөрчилсөн. Эквадорын Абдала Букарам сонгогчидтой ярилцахын тулд Бэтмен шиг хувцасласан гэх мэтээр тэнэглэлүүд дуусахгүй. 

Хууль баталснаар Италийн засгийн газар улс орон өөрийгөө гаднын нөлөөллөөс хамгаална гэсэн авторитар үзэл баримтлалд автахаас гадна иргэдээсээ утгагүй дүрэм журмыг дагаж мөрдөхийг шаардах нь фашистуудын мөрөөр явж буйг харуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж