“Манила хотын буудалд нийслэлийнхэн өглөө, оройгүй архидсан”

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

“Манила хотын буудалд нийслэлийнхэн өглөө, оройгүй архидсан”

“Манила хотын буудалд нийслэлийнхэн өглөө, оройгүй архидсан”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.04.06/ Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би гадаад руу ажлаар яваад Манила хотын зочид буудалд буусан юм. Гэтэл тэнд нийслэлийн төрийн албан хаагчид гэнэ үү, дүүрчихсэн байна лээ шүү дээ.  Өглөө, оройгүй архидаад. Ийм л байна лээ.

Авлигатай тэмцэх газарт төрийн албан хаагчдын хэдэн хувь нь шалгагдаад байгаа юм. Ямар ахиц дэвшил гарсан юм. Ийм маягаараа бол энэ улс орон дуусна шүү.

Цаашдаа зохистой харьцаа нь ямар байх юм. Жижүүр үйлчлэгчээ төрийн албан хаагчаас хасчихсан уу. Яамдын тоо хэтэрчихсэн, үүдэнд нь цэрэг цагдаа суух ёстой юм уу” гэж асуудал хөндөв.

Сануулахад, Манила хот нь Филиппин улсын нийслэл юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж