IHC Esports: Тамирчид мэдэгдэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

IHC Esports: Тамирчид мэдэгдэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна

IHC Esports: Тамирчид мэдэгдэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна

Цахим спортын “CS:GO”-ийн хамгийн том тэмцээн болох Мэйжор тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалт өнөөдөр/2023.04.06/ Улаанбаатар хотноо эхэлж байна. Австрали, Монгол, Хятад, Саудын Арабын нийт найман баг өрсөлдөх бөгөөд тэднээс зөвхөн хоёр нь Парисыг зорино.

Тэгвэл энэ тэмцээний өмнө “IHC Esports” багийн тамирчид “The Mongolz” гэх Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх багийн нэр дээрээс тоглох болсноо зарласан. Гэтэл өчигдөр “IHC Esports”-ийн зүгээс мэдэгдэл гарган тус багийн тамирчид нь компанийхаа удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан гэв.

Тус компанийн мэдэгдэлд “Бидний үйл ажиллагаа компанийн зарчмаар явдаг бөгөөд бид тамирчдынхаа ур чадвар болон мэргэжлийн байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг. Манай байгууллага нь тамирчидтай байгуулсан гэрээгээ зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, цаашид ч санхүүжүүлэхэд бэлэн байна.

Иймд манай багийн удирдлагын зүгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдэх хүртэл та бүхнийг хүлээцтэй хандахыг хүсье” гэжээ.

“The Mongolz” буюу хуучнаар “IHC Esports” багийн тамирчид өнөөдөр 14.30 цагаас “Twisted Minds” багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж