Family Food Festival-д зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Family Food Festival-д зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг

Монголын анхны аялал жуулчлалын гудамж болох misheel walking street-д  7 хоногийн бямба ням гараг бүр Монголын хамгийн том хоолны баяр болж байгаа билээ.

Тэгвэл тус фэстиваль дээр нэр хүндтэй 20 гаруй ресторан киоскийн төрөл бүрийн амтат хоолнууд ердөө 6000-8000 төгрөгөөр зарагдаж, хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ ирэх хамгийн тохиромжтой газар болоод байна.

Амралтын өдрүүдээр тэр тусмаа урин дулаан болж байгаа энэ үед Misheel walking street-ийн Хоолны баярт ирж хоол идэн тухлаж, тавилгын их дэлгүүр, барилгын их дэлгүүрийг сонирхонгоо Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээр агаарлан зугаалж хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломж энд бүрэн бүрджээ.

Бидний сайн мэдэх Мишээл экспогийн байршилд буюу Мишээл сити нь Нийслэлийн иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн цогц бүтээн байгуулалт болж байгаа нь энэхүү Family food festival болон бусад үйлчилгээнээс илхэн харагдана.

Гудамж дахь ариун цэврийн өрөө, тамхины өрөө, хүүхэд хуурайлах өрөө гээд ариутгал халдваргүйтэл, аюулгүй байдал бүрэн хангагдсан, цэвэр тохитой орчинд Монголын мастер тогооч нарын зөвлөсөн онцгой амт чанар, орц найрлагатай төрөл бүрийн хоолыг 6000-8000 төгрөгөөр худалдан авч тавтай сайхан хооллох боломжтойг нийтлэлийнхээ төгсгөлд дахин дурдъя.

Бусад мэдээллийг Misheel walking street-ийн 8811-3280 утсаар нь лавлаарай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж