Хятадыг дэмжигч тэрбумтан Тайванийн удирдагчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Хятадыг дэмжигч тэрбумтан Тайванийн удирдагчид өрсөлдөнө

Хятадыг дэмжигч тэрбумтан Тайванийн удирдагчид өрсөлдөнө

"Apple"-ийн нийлүүлэгч "Foxconn" компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Терри Гоу Тайванийн удирдагчид өрсөлдөж магадгүй гэдгээ өчигдөр /2023.04.05/ мэдэгдэв. Тэрбээр Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминданы намаас нэр дэвших төлөвтэй байна. Терри Гоу 2019 онд "Foxconn"-ийн захирлын албан тушаалаасаа буусан ба тухайн жилдээ мөн сонгуульд өрсөлдөж байв. Гэвч сонгуульд ялж чадаагүй учир дараа нь Гоминданы намаас гарсан юм.

Тэр АНУ-д долоо хоног аялаад буцаж ирэхдээ сэтгүүлчдэд ярилцлага өгсөн. "Хятад, АНУ-ын хурцадмал байдлыг намжааж, эрх баригч Ардчилсан дэвшилт намыг огцруулах нь дайтахгүй байх цорын ганц арга зам юм. Тайванийн тусгаар тогтнолыг дөвийлгөж, Хятадыг үзэн яддаг Ардчилсан дэвшилт намд санал өгөх нь аюултай гэдгийг залуучуудад шударгаар хэлэх ёстой. Энх тайван гэдэг энгийн зүйл биш. Хүмүүс зөв сонголт хийх хэрэгтэй" гэж тэр хэлжээ.

Тайванийн дараагийн удирдагчийг сонгох сонгууль 2024 оны нэгдүгээр сард болно. Гоминданы намын хувьд Тайпэй хотын дарга Хоу Ю-Ихийг нэр дэвшүүлж магадгүй байна.

Терри Гоу дөрвөн жилийн өмнө Гоминданы намыг орхисондоо харамсаж буйгаа хэлжээ. "Одоогийн улстөрчдийн чадахгүй байгаа хямралыг бид шийдвэрлэх ёстой. Хэрвээ би Гоминданы намаас нэр дэвшвэл ялалт байгуулахын төлөө чадах бүхнээ хийх болно. Бид Ардчилсан дэвшилт намын засаглалыг үргэлжлүүлж, хүүхдүүдээ суман мөндөр дор амьдруулж болохгүй" гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж