Цахилгаан тамхины тухай хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Цахилгаан тамхины тухай хэн юу хэлэв?

Монгол Улсад жил бүр янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр 4300 хүн нас барж, 20,000 хүн шинээр өвчлөлд өртдөг гэдэг судалгаа бий. Монгол улсын тамхидалтын түвшин 29,6% байгаа нь Дэлхийн бусад өндөр тамхидалттай, хөгжил буурай улсуудтай ижил түвшинд харагдаж байгаа юм.
2000 онтой харьцуулахад өнөөдөр Монгол улсад тамхидалтын түвшин 4-5% буурсан хэдий ч бусад улсуудтай харьцуулахад энэ бол хангалттай бууралт биш.
Их Британи улс Европ тивийн хамгийн их тамхидалттай улс байсан бол өдгөө хамгийн бага тамхидалтын түвшинд хүрсэн улсуудын нэг бөгөөд 13,1% байна. 2000 онд Монгол улстай ижил түвшний байсан энэхүү улсын тамхидалтын эсрэг авч буй арга хэмжээ нь “Дэлхийн жишиг” болж байна. 2014 оноос Англи улс тамхидалтын түвшнээ эрс бууруулж чадсан нэг арга зам нь цахилгаан тамхи байсан гэж зарим судлаачид хүлээн зөвшөөрдөг ба цахилгаан тамхийг хуулиараа хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн байгууллагууд нь дэмжиж, тамхинаас гарах хамгийн шилдэг арга гэж сурталчилж байна. Мөн Англи улсын засгийн газрын зүгээс татварын бодлогоор янжуур тамхитай тэмцэж, иргэдийнхээ хоруу чанарт өртөх эрсдлийг бууруулах зорилгоор цахилгаан тамхины татвраыг 0% байлгах шийдэл нь сайн үр дүнд хүргэжээ.
Мэдээж, хүний хувийн хэрэглээ, эрүүл мэндийн тухай асуудалд шинжилгээ, судалгаа, түүний нотолгоонд суурилан бүхий л түвшинд судалсны үндсэн дээр цахилгаан тамхийг янжуур тамхинаас 95% хоруу чанар багатай гэж баталсан байдаг.
Энэхүү дүгнэлтийг Их Британийн болон АНУ, Австрали, Шинэ Зеланд улсуудын эрүүл мэндийн байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж