2023 оны нэгдүгээрр сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ нь 2015 онд Армени, Беларусь, Казахстан, Киргизстан болон Орос улсыг нэгтгэсэн Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-нд даргалах болсон.
ОХУ-ын даргалах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн дунд:
- Гишүүн орнуудын технологийн чадавхыг хөгжүүлэх;
- Цахим шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
- Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх;
- Эрчим хүчний нэгдсэн зах зээлүүдийг бий болгох;
- Санхүүгийн зах зээлүүдийг уялдуулан зохицуулах;
- Тус Холбооны аж ахуйн нэгжүүд хоорондын өрсөлдөөний нөхцөлийг тэгшитгэх.
Сүүлийн 8 жилийн хугацаанд Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд өөр хоорондоо бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний хөдөлгөөнд учирч буй саад тотгорыг арилгах гэж их зүтгэсэн ба эдийн засгийн ихэнх салбарт нэгдсэн зах зээлүүд аль хэдийн бүрэлдэж, амжилттай ажиллаж байна. 2022 онд саад тотгорын бүртгэлд орсон 11 асуудлаас 3-ыг нь амжилттай шийдэж, ойрын хугацаанд дахин 4-ийг нь шийдвэрлэх төлөвтэй байна.
2022 онд Холбооны гишүүн орнууд 2021 онтой харьцуулахад хэд хэдэн үзүүлэлтийг сайжруулж чадсан. Үүнд,
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9.4 хувиар (₽11.5 их наяд)
- Ер тарианы ургац 27 хувиар (бараг 187 сая тонн)
- 2022 оны эхний 9 сарын хугацаанд үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 5.3 хувиар (₽18.5 их наяд)
- Бараа бүтээгдэхүүний харилцан худалдааны хэмжээ 10.3 хувиар
- Хийгдсэн барилгын ажлын хэмжээ 5 хувиар (₽14.2 их наяд) тус тус өссөн.
2022 оны байдлаар ЕАЭЗХ-ны ДНБ 173 их наяд орос рубльд хүрчээ. ЕАЭЗХ-ны орон зайд тогтвортой, тав тухтай ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Хөдөлмөрийн нэгдсэн зах зээл ажиллаж эхэлснээр Холбооны иргэд ЕАЭЗХ-ны орнуудын хооронд хүндрэлгүй зорчих боломжтой болж, Холбооны гишүүн орнуудын нийт иргэд тус Холбооны бүх нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх адил тэгш боломжтой байхаар тогтоосон байна. Дашрамд дурдахад, ЕАЭЗХ-ны орнууд хоорондын харилцан төлбөр тооцооны 75 гаруй хувийг үндэсний мөнгөн тэмдэгт рүү шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Евроазийн эдийн засгийн комисс