Азийн шилдэг 8 багаас аль хоёр нь Парисын Мэйжорыг зорих вэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг 8 багаас аль хоёр нь Парисын Мэйжорыг зорих вэ?

Азийн шилдэг 8 багаас аль хоёр нь Парисын Мэйжорыг зорих вэ?

Монгол Улсад цахим спортын хамгийн алдартай төрлүүдийн нэг олох “CS:GO”-ийн томоохон тэмцээн эхлэх гэж байна. Тодруулбал, "CS:GO”-ийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц Мэйжор тэмцээнд Ази тивийг төлөөлөх хоёр багийг сонгон шалгаруулах шат өнөөдөр/2023.04.06/ Улаанбаатар хотноо 14.30 цагаас Монголын “The Mongolz” болон Саудын Арабын “Twisted Minds” багуудын тоглолтоор эхэлнэ.

“The Mongolz” багийн тухайд бидний эчнээ мэдэх “IHC Esports” багийн бүрэлдэхүүн бөгөөд тэд энэхүү тэмцээнээс эхлэн түүхт “The Mongolz” багийн нэрэн дор өрсөлдөнө.

Энэхүү тэмцээний түрүү болон үзүүр багууд Парис хотноо болох 2023 оны Мэйжор тэмцээнд оролцохоороо онцлог. Өмнө нь Монгол Улсад ийм түвшний олон улсын цахим спортын тэмцээн болж байсангүй.

“BLAST.tv Paris Major 2023: Asia-Pacific RMR” тэмцээнд Хятад, Монгол, Австрали, Саудын Араб дараах шилдэг найман баг өрсөлдөнө.

  1. The Mongolz
  2. Eruption
  3. Grayhound Gaming
  4. VERTEX ESC
  5. Rare Atom
  6. TYLOO
  7. Invictus International
  8. Twisted Minds

Хүнд хэцүүхэн, ширүүн өрсөлдөөний эцэст аль хоёр баг нь Парисыг зорих эрхээ авч, өөрсдийн гэсэн стикертэй болох вэ? Тэмцээн дөрөвдүгээр сарын 9-ний өдөр аваргаа тодруулна.

Дашрамд дуулгахад, энэ удаагийн тэмцээн нь үзэгчгүй болох гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж