Увс аймгийн баг Баян-Өлгийг илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Увс аймгийн баг Баян-Өлгийг илүүрхлээ

Увс аймгийн баг Баян-Өлгийг илүүрхлээ

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны гурав дахь өдөр Баян-Өлгий, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Увс аймгийн баг 17:8-аар ялалт байгууллаа.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/, улсын харцага Ц.Мөнхбаяр/2/, улсын начин О.Түмэн /3/, нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн заан Е. Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /0/ нийт 8 даваа авсан юм.

Өнөөдөр/2023.04.06/ 20:00 цагаас Булган, Баянхонгор аймгийн багууд барилдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж