Сард 55 мянган төгрөг төлчхөөд 550 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар НДС алдагдал хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

LiveСард 55 мянган төгрөг төлчхөөд 550 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар НДС алдагдал хүлээнэ

 

 

 

17 : 07
2023-4-6

Сард 55 мянган төгрөг төлчхөөд 550 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар НДС алдагдал хүлээнэ

С.Чинзориг: Сард 55 мянган төгрөг төлчхөөд эргээд 550 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар Ниймийн даатгалын сан алдагдал хүлээнэ

-Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.  Төслийн анхны хэлэлцүүлүлэг явуулсан талаар Нийгмийн бодогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт авч хариулт хэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Малчдын асуудалд анхаарал тавьж байгаа нь зөв зүйтэй. Гэхдээ МАН, Засгийн газраас үр дүнгүй хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Нийгмийн хөгжлөө дагаад хөдөө орон нутгийнханы 80 хувь нь хотод суурьшина. Энэ бол баталгаатай. Урсгал сөрж байгаа зөрүүд хүн шиг л байх юм. Дундаж наслалт 65, эрчүүүд нь 60 хүрч байна уу үгүй юу. Энэ мөнгийг улс шууд даачих хэрэгтэй. Тэгээд Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө амьдарсан хүмүүст гурван хувийн хүүтэй зээл өгнө ч гэх шиг. Уул уурхайн улмаас цөлжөөд, гандаад бэлчээргүй болоод дуусч байгаа. Гүний уурхай ажиллаад ирэхээр гүний усгүй болдог юм байна. Цөлжилт явагдаж байна. Энэ хэдэн малчид тал талаасаа хавчигдаж байгаа шүү. Өргөн уудам нутгийг эзэнтэй байлгаж байгаа шүү малчид. Жилд хэдэн малчин хэдэн төгрөгөөр урамшуулал авдаг юм бэ. Хэдэн малчин НДШ төлдөг юм. Хөдөө хэдэн залуучууд л үлдсэн. Тэгэхээр байгаа хэдэн малчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, НДШ төлүүлж тэтгэвэртэй байлгахын тулд үүнийг улс даачих хэрэгтэй. Тэртээ тэргүй тавар төлөгчдийн мөнгийг хаа хамаагүй, ямар ч хэрэггүй зүйлд зарцуулдаг. Ингээд шийдчихвэл зөв болох байх. Хямд махны хүчээр монголчууд амьдарч байна. Малаа ярихаас гадна хүнээ ярих ёстой.

 Хүнс, хөдөө ах ахуйн Бодлого төлөвлөтийн газрын дарга Ц.Болорчулуун: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт таван төрлийн урамшуулал бий. Газар тариалангийн үйлдвэрлэл улаан буудайн урамшуулал, өнгөрсөн жилээс хүнсний ногооны урамшуулал олгож эхэлсэн. Сүү,  ноос, арьс ширний урамшуулал бий. 2022 оны тухайд нийт 90.6 мянган малчинд 30.9 тэрбум төгрөг, 47.6 мянган малчинд 12.7 тэрбум төгрөгийн урамшуулал өгч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Энэ хуулийн үзэл баримтлал нь сайн дурынх юм билээ. Нийгмийн даатгалын шимтгэл заавал болоод сайн дурын гэсэн хоёр ангиллаар явж байгаа. Сайн дурын даатгал төлөх ёстой тэр бүлэглэлийн хүмүүс дээр дахин төрөөс олгож байгаа урамшууллаас нь сайн дураараа авахаар хуульчилчихаар ямар үр дүн гарах вэ. Эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. Заавал даатгалаа авч чадахгүй байгаа л асуудал шүү дээ. НДШ бол татвар биш. Тодорхой насны босго алхаад хөдөлмөрийн чадвар сулрах үед нийгмийнхээ баталгааг хангах зорилгоор урьдчилж төлж байгаа өөрийнх нь хуримтлалын мөнгө. Тийм учраас малчдыг тодорхой насны босго алхасны дараа нийгмийн батлагааг нь хангахаар үзэж байгаа бол яаж Нийгмийн даатгалын нэрийн дансыг бүрдүүлэх ёстой юм бэ. Заавал даатгалын системийг бүрдүүлэх ёстой юм биш үү. Үнэхээр онцгой салбар гэж бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа бол төр тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой байх. 238 мянган малчны асуудлыг хөндөж байна. Эдгээр малчдын 20 орчим хувь нь сайн дураараа даатгалд хамрагдаж байгаа. Үндсэндээ малын тоо толгой багатай тэр хэсэг нь үлдчихээд байна. Хэдий хэмжээний мөнгө төрөөс гарах гээд байна вэ. Тэр мөнгийг төрөөс гаргах боломж бий юү?

Малчдынхаа НДШ-ийн 50 хувийг тодорхой хэмжээнд төрөөс даах зохицуулалт орсон. Энэ дагуу тооцоолоод үзэхэд 200 гаруй мянган малчдыг хамруулахаар тооцвол таван жилд 130 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан

 

  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулийн үндсэн зорилго бол төрөөс урамшууллал авна. Авсан урамшууллаа авчихаад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй байгаа хүмүүсийн тухайд буюу өөрөөр хэлбэл, идэж, уучихаад байгаа мөнгөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд зарцуулаач ээ гэж оруулж ирсэн хуулийн төсөл гэж ойлгосон. Гэтэл энэ хуулийн зорилгоо бүхэлд нь үгүйсгээд үргэлжлүүлэн идэж, ууж болно гэсэн сонголт үлдээж байна. Ингэвэл энэ хуулийн үр нөлөө суларна. Тиймээс сонголтгүй байх ёстой. Төрөөс урамшуулал өгөөд байхад эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа төлөхгүй байна гэдэг бол ер нь бол эрхлүүлж байгаа хэрэг. Хүн эрүүл мэндээ даатгах нь өөрийнх нь ухамсар хариуцлагын асуудал. Бид эвий минь гээд байдаг. Цаашид элдэв төрлийн урамшуулал олгох эсэхийг ч ярьж болно.
  • УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулмйн үйлчлэх хүрээ үндсэн зорилго нь урамшууллаасаа эрүүл мэнд болоод нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх харилцааг зохицуулж байгаа харилцаа. Цаашдаа Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын хуулийг боловсронгуй болгох хүрээнд тэтгэвэр бодох аргачлалаа нэлээд харж, сангийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй бууруулах чиглэлийн оновчтой бодлого гаргах болов уу гэж бодож байна. Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хамруулах нь зөв хэрэг. Одоо сайн дурын даатгал төлж байгаа иргэд НДШ 10 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэг хувиар л төлж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход сард 55 мянган төгрөгийг НДШ-д, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 5500 төгрөг зарцуулна. Үүнд малчид хамрагдах нь сайн хэрэг. Нөгөө талаас бид тэтгэвэр бодох аргачлалаа боловсронгуй болгохгүй бол Нийгмийн даатгалын санд ачаалал өгч байгаа. Сард 55 мянган төгрөг төлчихөөд хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарахаараа 550 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Өөрөөр хэлбэл, төлсөн шимтгэлээсээ 10 дахин өндөр тэтгэвэр авч энэ хэмжээгээрээ НД-ийн сангийн алдагдал нэмэгдэх сөрөг үр дүнтэй. Тиймээс  цаашид тэтгэвэр бодох аргачлалаа тодорхой болгох ёстой.
  •  УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ хууль маш олон төрлийн ач холбогдолтой. Хууль эрх зүйн орчины тухайд бэлэн мөнгөний орлогогүй, төв орон нутгаасаа хол зайд оршдогоосоо болоод төлж чадахгүй байгаа иргэдэд сонголт өгч байгаа юм. Нэгэнт урамшуулал авч байгаа бол тэндээсээ НДШ, ЭМД шимтгэлээ төлчих сонголт өгч байгаа хууль. Нийгмийн даатгалын багц хууль одоо хэлэлцэгдэж байгаа. Концевц дотор нь НДШ-ийн хамрах хүрээх өргөжүүлэх гэж байгаа. Үүний үр дүнд эргээд улсын төсөвт ирэх ачаалалыг бууруулж, шимтгэл төлөхгүйгээр халамжийн тэтгэвэр авдаг ачааллыг бууруулах гэж байгаа юм. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн ачаалал ирэхгүй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, Та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах асуудал хүндэрнэ гэсэн концевц. Энэ хууль батлагдсанаар  ЭМД-ын шимтгэл нэмэгдэнэ.
13 : 53
2023-4-6

О.Цогтгэрэл: Ганцхан жилийн дотор төрийн алба 10 хувиар данхайж 18 мянгаар нэмэгдсэн байна

Э.Батшугар: Баялагийн сангийн хуулийг яаралтай оруулж ирж баталмаар байна. Өнгөрсөн жил бид 12 тэрбум долларын экспорт хийж, 32 сая тонн нүүрс экспортолсон. Гэтэл иргэд үүний хүртээмж, үр өгөөж нь хаана байна гэж их асууж байна. Хүртээмжийг иргэдэд зөв хуваарилах механизм бол баялгийн сан. Учир нь байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй уячраас Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх ёстой. Энэ жил 40 сая тонн нүүрс экспортлох төлөв харагдаж байна. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголын үеэр нэг зүйлийг маш сайн ойлголоо. Эдийн засгийн баатрууд бол бор зүрхээрээ явж байгаа ЖДҮ эрхлэгчид, ААН юм байна.

Иймээс тэднийг бодитоор дэмжих бодлого хэрэгтэй байна. Тэд эдийн засгийн гол ачааг үүрч байна. Ажлын байр бий болгож байна. Томоохон компаниуд бүгд Хөгжлийн банкнаас зээл авсан байна. Хамгийн харамсалтай нь зарим нь эргэж төлдөггүй, зориулалтын бусаар ашигласан байна. Түүнчлэн нүүрсний хулгайтай тэмцэж, нүүрсийг биржээр худалдаалж эхэлснээс хойш хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд гарлаа. Өмнө нь 70 доллароор арилжаалдаг байсан бол 160-180 доллароор арилжиж байна. Эрчим хүчний нөөц 7-9 долларын хооронд байсан бол 70 доллар болсон байна. Үүнийг дагаад биржээр 800 мянган тонн нүүрс арилжаалсан нь эдийн засагт бодитоор мэдрэгдэж эхэлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Монгол банканд 61 сая доллар зарах банкны санал ирсэн. Миний мэдэхээр сүүлийн 10 гаруй жил банкнууд төв банк дээр доллар авах санал тавьж байснаас зарах санал тавьж байгаагүй. 3528 байсан албан ханш 3513 болж буурсан. Тухайлбал, 2008-2009 оноос хойш долларын ханш буурсан түүх байхгүй. Бид нарт эдийн засагтаа бодитой өөрчлөлт хийх алтан боломж гарсан байна. Алтны үнэ 2000 доллар давчихлаа. Энэ боломжийг эдийн засагчид, УИХ, Засгийн газар зөв ашиглаж иргэдийнхээ нуруун дээрх ачааллаас үүрмээр байна. Эцэст нь хууль санаачлагчийн хувьд Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг долоо хоногоор хойшлуулах санал гаргаж байна. Учир нь Засгийн газартай дахин ажиллах шаардлага гарлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар чухал асуудал хөндлөө. Б.Баттөмөр гишүүн Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт ажилласан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ манлайлж баталснаар 9.5долароор аман дээрээ зарагдаж байсан нүүрс 73 доллар болж өссөн. Мөн 60 долароор зарагдаж байсан нүүрс 180 доллар болж өссөн. Энэ их үнийн зөрүү монголдоо үлдэх валютын нөөц өсөх боломж бүрдлээ. Нүүрсний далд эдийн засаг ил болж байна.  Алтны үнэ рекорд тогтоож байна. Нүүрсний экспорт нэмэгдэж байна. Урсгал тэнцэл ашигтай гарч валютын нөөцөд нөлөөлж байна. Олон чухал асуудлуудыг Э.Батшугар гишүүн хөндлөө. Засгийн газар үүнд анхаарч ажлаа хийх хэрэгтэй. Одоо найран дундаа байгаад байж таарахгүй гэв. Ингээд УИХ-ын гишүүн Э.Батшугарын хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулахад 74 хувийн санлаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: ТАЗ-ийн үйл ажиллагаа жигдрээд явж байна. Хууль эрхзүйн орчин шинэчлэгдэж, ТАЗ-ийн шалгалт улирал бүр явж, нээлттэй болсон гэж бодож байна. Нөгөө талаар төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу дүйцүүлдэг болох саналыг сүүлийн жилүүдэд ярьж Төрийн албаны хуульд оруулсан. Төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу дүйцүүлэх шалгуурыг нэлээд өндөр тавьсан байна гэдэг асуудал яригддаг. Тухайлбал, олон жил боловсрол, эрүүл мэндийн байгууллагын дарга удирдлагаар ажилласан хүмүүсийг төрийн захиргааны албанд ахлах мэргэжилтний түвшинд дүйцүүлж байна. Энэ нь бидний яриад байгаа салбартаа олон жил ажилласан, салбараа мэддэг хүмүүс нь төрийн захиргаа руу орж ажиллах сонирхолгүй байна. Үүнийг эргэж харах боломж байна уу. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлт ямар байна вэ. Төрийн албаны зөвлөл шүдтэй арслан шиг ажиллаж чадаж байна уу. Багш, эмч нар гадаадад ажиллахаар их явж байна. Цалин хөлс урамшууллын талаар тодорхой санал юу байна?

 

-Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба: Төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах боломжийг нээсэн. Хуулийн агуулга бол ажилласан жилийг хооронд нь дүйцүүлэх биш албан тушаалын ангилал, зэрэглэлийг адилтгах байдлаар зохицуулсан. Тийм учраас төрийн үйлчилгээнд байгаа ямар ямар албан тушаалыг аль салбарын төрийн захиргааны тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн албан тушаалтай адилтгах вэ гэдэг жагсаалтыг Засгийн газрын санал болгосноор Төрийн албаны зөвлөл дагаж мөрдөж байгаа.Төрийн албан хаагчид гадаад руу гарч ажиллаж байгаа нь нийгмийн баталгаатай холбоотой байна гэдгийг удаа дараа төрийн албаны зөвлөлийн тайланд удаа дараа дурдсан.  Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх санал оруулсан. Засгийн газар хэлэлцээд 2023 оны баталсан төсөвтөө багтааж тодорхой хэмжээнд цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал болон бусад нэмэгдлүүдийг нэмэх зургаан шийдвэр гаргасан. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ нь ТАЗ-өөс санал болгосон хэмжээнд хараахан хүрээгүй. Тиймээс ТАЗ-ийн саналыг 2024 оны төсөвтөө тусгаж авч үзнэ гэсэн байр суурь Засгийн газар илэрхийлсэн.

 УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:  Алсын хараа-2050  дээр төрийн албыг цомхон чадварлаг болно гэх зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж ярьж байгаа. Цомхон болгоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Нийт 250 мянган төрийн албан хаагчтай үүнээс төрийн захиргааны алба хаагч нь 21 мянга байгаа юм байна. Ер нь аль хэсгээ цомхон болгох зорилт тавьсан юм бэ. Боловсрол, эрүүл мэнд, цагдаа хүчний байгууллагын салбарыг цомхон болгох зорилт тавьсан бол биелэхгүй байх. Тэгэхээр явж явж төрийн захиргааны албаа цомхотгох уу. Түүнчлэн  төрийн албан хаагч дутагдалтай байгаа талаар ярьдаг. Гэтэл аль хэсгээ цомхон болгох вэ. Хөдөө орон нутагт удирдах, удирдагдах ёс алдагдаж байна. Энэ зөв үү?

-Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба: Төрийн баримт бичгүүдэд төрийн алба цомхон чадварлаг байх талаар тусгасан. Цомхон байх асуудалд ТАЗ-ийн байр суурь бол төрийн үйлчилгээний салбар хүн амын өсөлт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас цомхотголд орох боломжгүй.Төрийн захиргааны болоод тусгай байгууллагын тухайд бүтэц, зохион байгуулалтын хувьд оновчтой, чиг үүрэг нь давхардалгүй байх талаар тусгасан.Томилгооны хувьд орон нутагт хоёрдмол засаглалын шинжтэй байгаа. Төв удирдлагын. Томилгоо, нутгийн захиргааны байгууллагын томилгооны харьцааг ТАЗ саналдаа тусгаж байгаа. Ер нь орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд орон нутагт байгаа агентлагийн төлөөлөл, нутгийн захиргааны тамгын газрын ажилтнуудыг томилдог, төв байгууллагууд нь мэргэжил, арга зүй, үйл ажиллагааны чиглэлээр хариуцаж явдаг тогтолцоонд шилжихгүй бол болохгүй гэдэг саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Цалин хөлсний асуудал яах аргагүй анхаарлын төвд бий. Цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байгаа. Сангийн яам тус яамнаас гаргасан тооцоон дээр тулгуурлаж төсөв баталж байгаа. ТАЗ-өөс төрийн албаны сүлжээг шинэчлэх санал тавьсан.

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Авлигын үзүүлэлтээр бид хаана явна вэ. Өнгөрсөн жил бид 16 байраар хойш ухарсан. Энэ бол шат шатны төрийн албатай холбоотой. Та бүхний өгсөн тайлангаар 2021 онд төрийн албанд 208 мянган хүн ажиллаж байсан бол 2022 оны дүнгээр 225 мянга болсон байна. Зөвхөн нэг жилийн хугацаанд 18 мянга орчим төрийн албан хаагч нэмэгджээ. 2017 онтой харьцуулахад 30 орчим мянган төрийн албан хаагч нэмэгдсэн байна. Төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэний цаана авлига илэрч гарч ирж байгаа юм биш биз. Том тоо харах юм бол ДНБ-д эзэлж байгаа төрийн зарцуулж байгаа зардал сүүлийн 10 жилд 27 гоос 37 хувьд хүрч өссөн. Ганцхан жилийн дотор төрийн алба 10 хувиар данхайж 18 мянгаар нэмэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан: Авлигын асуудал хурц байгаа нь үнэн. 2012 оноос хамгийн багадаа 35 оноогоор дүгнэдэг олон улсын үнэлгээнд дотор манай улс хамгийн сүүлчийн буюу 35 оноогоор үнэлэгдээд явж байна. Авлигын асуудал гэхээр дан ганц мөнгө төгрөгийн асуудал биш албан тушаалын байдлаа урвуулан ашигласан асуудал ордог. Тиймээс шууд томилгоо хийж байгаа албан хаагчид төрийн албан хаагчийн томилохдоо холбогдох хуулийн заалт, чиг үүргийн шаардлага хангасан байдлаар нь томилгоо хийх шаардлага тавьж байгаа.

 

-Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба: Төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн талаар товч хариулт өгье. Яах аргагүй төрийн нийт албан хаагчийн тоо өнгөрсөн оныхоос 17.700-гаар нэмэгдсэн нь үнэн. Үүний 16.659 нь төрийн үйлчилгээний салбарын алба хаагчид юм. Эдгээр алба хаагчид энэ энд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, соёл, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна гэх тоон мэдээлэл гаргасан. Улс төрийн албан тушаалтан 406-р хорогдсон. Энэ бол зөв эхлэл. Төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн.

Энэ бол яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой орон нутгийн салбарууд бий болсонтой холбоотой байсан.

 

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ямар ч байсан төр нэг гараараа авлигатай тэмцэж байна гэж сэлэм сугалаад байдаг. Нөгөө гараараа төрийн албан хаагч хэдэн арван мянгаараа нэсэгдэж, төсөвт эзэлж байгаа зардал нь хэдэн их наядаар нэмэгдэж байгаагаас ам ажлын зөрүү харагдаж байна. Бодлого хэрэгжилтийн зөрүү харагдаж байна. Цахимжилтийн үр дүн төрийн албанд гарч байна уу.

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Г.Билгүүн: 2022 онд улсын хэмжээнд 70 байгууллага шинээр байгуулагдсан. Үүнд 17 цэцэрлэг,11 сургууль, 4 эмнэлэг, 1 шинжлэх ухааны хүрээлэн, 4 соёлын төв, 2 яам, 2 агентлаг, төрийн захиргааны 31 байгууллага буюу нийт 70 байгууллага шинээр байгуулагдсан нь төрийн албан хаагчдийн тоо өсөхөд нөлөөлсөн. Эдгээрийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна. Яагаад төрийн байгууллагын тоо нэмэгдээд байна гэхээр өнөөдөр үйлчилж байгаа эрх зүйн орчинтой холбоотой. Цахимжуулах асуудал явагдаж байгаа. Энэ бол шинэ тутам асуудал. Харьцангуй сайн явж байгаа хэдий ч яг бодитойр цахимжсанаар төрийн байгууллагын тэдэн орон тоог хэмнэх боломж гарсан гэсэн тооцоо судалгаа улсын хэмжээнд нэгтгэгдэж гараагүй байна.

10 : 42
2023-4-6

УИХ-ын даргаас хуулиа мөрдөхийг шаардав

УИХ-ын нэгдсэн чуулганы 2023.04.06-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар   Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл,Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  ,  Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар” болон бусад асуудлаар хуралдаж байна.Хуралдааны эхэнд үг хэлэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Э.Батшугар нар  хүсэлт хүргүүлсэн байна.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал хэлмээр байна. Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг батална гээд бүгд чичирч байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг ч оруулж ирсэн байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийнхээ асуулгад хариу өгмөөр байна. Халзан бүргэдэйн асуудлаар арваннэгдүгээр сард асуулга тавьсан. Засгийн газар одоо болтол хариу өгөхгүй байна. Үүнд УИХ-ын удирдлага анхаармаар байна. УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж удаа дараа ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр ам, ажил хоёр чинь алд дэлэм зөрж байна, эрх баригчид аа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хонолоо. Гэтэл өнөөдөр уг хуулийн төслийг ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод тус хуулийн төслийг оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тухайн долоо хоногт нь багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлдэг дэгтэй. Гэтэл уг хуулийг гурван долоо хоног өнгөрчихөөд байхад оруулж ирэхгүй байна. Том дарга нарын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд бий. Тус хуулийн хэлэлцүүлэгт шударга дарга Б.Энхбаяр нэлээд таагүй хандаж байсан. Б.Энхбаяр дээр гацаад байна уу, Авлигатай тэмцэх лоозон бариад уриалж байгаа Г.Занданшатар дарга дээр гацаад байна уу гэдгийг ард түмэн асууж байна. Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж, УИХ авлигатай тэмцэх гэж байгаа бол энэ хуулийн төслийг яаралтай өнөөдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж ирье. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхгүйгээр албан тушаал, авлигын хэрэгтэй тэмцэх асуудал чинь хий хоосон үг болж байна. Үүнд анхаарал хандуулмаар байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль гэх зэрэг хуулийн төслийг оруулж ирж байна. Гэтэл иргэдийн эрх ашиг, нийгмийг цочроосон, их хэмжээний эрх мэдэлтэй хүмүүсийг хязгаарласан хуулийн төслийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Хэн нэгний эрх ашгийг хамгаалж, үйлчлээд асуудал оруулж ирэхгүй, удаж, гацаж, хүний эрх, шударга ёс, Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо. Монгол Улсын эрх ашиг, хууль дээдлэх зарчим нийцүүлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:  Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Хууль санаачлагч нь Засгийн газар. Энэ долоо хоногийн хуваарийг ирэх долоо хоногт болгож дөрөвдүгээр сарын 13-нд болгож өөшчилсөн. Ерөнхий сайд өөрөө оролцох сонирхолтой байгаа тул энэ өдөр хэлэлцэж өгөхөөр саналаа ирүүлснийг үндэслээд ирэх долоо хоногт болж хойшлуулсан. Сонгуулийн тухай хуулийн хувьд энэ долоо хоногт бусад гэсэн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн байсан. Гэхдээ УИХ асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Өглөө нь хууль өргөн бариад өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын гишүүдэд уншиж, танилцах боломж олгох ёстой гэдэг үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлаас хойшлуулж ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцүүлэхээр болсон. УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуульд, УИХ-ын тухай хуульд зааснаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэх явуулах шаардлагагүй. Хууль тогтоомжийн хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд хянаж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. УИХ-ын Тамгын газар үүнийг хянах эрх байдаггүй. Тийм учраас нэн яаралтай хэлэлцэхээр оруулж ирсэн асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ гэсний дагуу хэлэлцэж ирсэн. Хууль санаачилагчдад цаашид нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгөх шаардлага тавихгүй шүү хэмээн анхааруулсан. Хуулийн заалтыг өөрчлөх шаардлага тавьсан. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж