
Уг цомогт нийтдээ 16 дуу багтсан ба "Livin" On A Prayer", "Always", "It"s My Life", "Wanted Dead or Alive", "Who Says You Can"t Go Home" зэрэг алдартай дуунууд нь орж байгаа аж. Харин шинээр гаргасан дуунуудаас нь энэ сард радио хитд тэргүүлээд байгаа "What Do You Got?" дуу нь оржээ.
Хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч “Өмнө гаргасан олон цомгуудаасаа хамгийн алдартай, хит болж байсан дуунуудаа түүвэрлэн энэхүү цомгийг гаргаж байна. Магадгүй зарим шүүмжлэгчид шинээр хийх юм олдохгүй хуучнаасаа ухаж төнхлөө гэж шүүмжлэх байх. Энэ бол тийм ухралт биш юм.
Энэ нь бидний дуунд дуртай шүтэн бишрэгчиддээ барьж байгаа бэлэг.
Харин бид цаашдаа илүү олон уран бүтээл хийж, цоо шинэ цомгоороо уулзах болно” хэмээн мэдэгджээ.
Н.Наран