Хятад, Тайванийн дипломат өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Хятад, Тайванийн дипломат өрсөлдөөн

Хятад, Тайванийн дипломат өрсөлдөөн

Гондурас улс өнгөрсөн сард Тайваньтай тогтоосон олон арван жилийн харилцаагаа зогсоож, зөвхөн "нэг Хятад" байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр Тайвань нь дэлхийн 13 оронтой албан ёсны дипломат харилцаатай үлдлээ. Тэгвэл Тайвань, Хятадын хоорондох дипломат өрсөлдөөн хэрхэн явж ирсэн бэ? 

*1949 онд Хятадад коммунист хувьсгал гарсны дараа ялагдсан Бүгд найрамдах Хятад улсын засгийн газар Тайвань руу дүрвэн гарсан. Тэд өөрсдийгөө Хятадын ард түмний цор ганц төлөөлөгч гэж мэдэгдэж байв. Тухайн үед коммунист бус засаглалтай олон орон Бээжингээс илүү Тайваньтай харилцаагаа авч үлдэхийг эрмэлзэж байв. 

*1971 онд Бүгд найрамдах Хятад ард улс НҮБ-д нэгдсэний дараа улс орнууд Тайваниас албан ёсны харилцаагаа тасалж эхэлсэн бөгөөд АНУ ч 1979 онд Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон. 

* Цай Ин Вэн 2016 онд Тайванийн ерөнхийлөгчийн  сонгуульд ялснаас хойш Хятад руу шилжих шилжилт хурдацтай явагдаж байна. Тайванийн засгийн газраас тус арлын албан ёсны нэр Бүгд найрамдах Хятад улс хэвээр байгаа гэдгийг онцолж, улс хоорондын харилцаа тогтоох эрхтэй тусгаар тогтносон улс бөгөөд Бээжин үүний төлөө үг хэлэх эрхгүй гэж мэдэгдсэн. Нөгөө талд Бээжингийн эрх баригчид Тайвань бол Хятадын өөрийн мужуудын нэг бөгөөд зөвхөн БНХАУ нь арлыг дэлхийн тавцанд төлөөлж чадна гэж мэдэгджээ.

*Тайвань, Хятад хоёр олон жилийн турш "долларын дипломат ажиллагаа" явуулж, хүлээн зөвшөөрснийхөө хариуд улс орнуудад өгөөмөр мөнгөний тусламж үзүүлж ирсэн. Тайванийн эрх баригчид мөнгөн тусламж нь Бээжингийн санал болгож буй дэд бүтцийн төслүүдээс илүү тохиромжтой гэдгийг онцолдог.

*НҮБ-ын тавцанд Тайванийн эрх баригчид арлыг дэмжиж буй холбоотнуудынхаа дэмжлэгт үргэлж талархал илэрхийлдэг. Гэхдээ олон улсын бусад хурал, цуглаануудад Хятадын дарамт, шахалтаас болж оролцож чаддаггүй. Ялангуяа, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нь Тайванийн ерөнхийлөгчид АНУ-д хүрэх гүүр нь болдог учраас маш чухал холбоотнууд юм.

*Улс орнууд Хятадад ая тал засахын тулд Тайваниас харилцаагаа тасалж буйд АНУ санаа зовнидог. Мөн Бээжин нь АНУ-ын хаяанд байрлах Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад нөлөө нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулж байна.

*Хүйтэн дайны үеийн авторитар "нөмрөгөө тайлж", хөгжиж буй ардчилал болоод удаж байгаа Тайвань нь АНУ-ын холбоотон Япон, Их Британи, Франц, Чех зэрэг олон орны дэмжлэгийг авдаг. Тэдний дэмжлэг нь өөр олон орон Тайванийг бүрмөсөн орхихоос сэргийлж байгаа юм. 

*Зарим орнууд Тайвань, Хятадын хооронд олон удаа байр сууриа өөрчилсөн. Тухайлбал, Либери, Төв Африк зэрэг орнууд нэгээс олон удаа Тайваньтай харилцаагаа сэргээж, тасалсан.

*Харин Тайваньтай харилцаагаа хэвээр хадгалсаар байгаа улсууд нь Белиз, Гватемал, Парагвай, Гаити, Сент Киттс ба Невис, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Маршаллын арлууд, Науру, Палау, Тувалу, Эсватини, Ватикан хот юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж