Арслан Э.Оюунболд дахиад допингтой нэр холбогдов

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Арслан Э.Оюунболд дахиад допингтой нэр холбогдов

Арслан Э.Оюунболд дахиад допингтой нэр холбогдов

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үлдсэн бөхчүүдээс явцын шинжилгээ авсан билээ. Тэгвэл уг шинжилгээний хариу Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лабораториас ирж, нэг бөхөөс допинг илэрсэн гэнэ.

Угтаа барилдаан болохын өмнө шинжилгээ авна гэж зарлахгүй, гэнэтийн байдлаар бөхчүүдээс авах байсан ч мэдээлэл нь ил болж, допингтой бөхчүүдийг доор даваанд хэвтлээ гэж бөх сонирхогчид хардсан. Ямартай ч нэг бөхөөс илэрлээ. Тэгвэл тэр бөхийн нэр хэн бэ?

Тавын даваанд дараах бөхчүүд зодоглосон.

  1. Даян аварга Н.Батсуурь
  2. Улсын аварга П.Бүрэнтөгс
  3. Улсын аварга С.Мөнхбат
  4. Улсын аварга О.Хангай
  5. Улсын арслан Ц.Содномдорж
  6. Улсын арслан Э.Оюунболд
  7. Улсын арслан Б.Орхонбаяр
  8. Улсын гарьд Ө.Бат-Орших
  9. Улсын заан Б.Пүрэвсайхан
  10. Улсын заан М.Өсөхбаяр
  11. Улсын заан Б.Бат-Өлзий
  12. Улсын заан М.Лхагвагэрэл
  13. Улсын харцага Н.Золбоо
  14. Улсын харцага Б.Зоригтбаатар
  15. Улсын начин Д.Хүдэрбулга
  16. Аймгийн арслан Я.Бумбаяр

Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд дахиад л допингтой нэр холбогджээ. Тэрбээр өмнө 2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн. Олон ч үйл явдал өрнөж, барилдах эрхийг нь сэргээсэн боловч Хүй долоо худагт болсон барилдааны үеэр Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан хоёроос шинжилгээ авахад түүнээс дахиад л илэрлээ гэж цуурсан. Ер нь л допингоос нэр нь салдаггүй шороотой бөх болчихлоо.

Бусад бөхчүүдээс өмнө нь допингтой нэр холбогдож байсан нь Н.Батсуурь аварга, Ө.Бат-Орших гарьд, улсын заан Б.Пүрэвсайхан нар билээ. Мөн олимп, дэлхийн тэмцээнд оролцож тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг, хамрагдаж байсан нь улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга нар юм. Харин үлдсэн бөхчүүд нь допингтой нэр холбогдож байгаагүй нэр цэвэр бөхчүүд байх аж. Барилдаан, бэлтгэлжилт, амжилтыг нь харвал улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар нараас допинг илрэх үндэслэл байхгүй гэж бөх сонирхогчид ярьж байна. Мөн заал, танхимын барилдаанд зодоглох нь цөөрсөн, бүтээдгээ бүтээчихсэн С.Мөнхбат аварга, Ц.Содномдорж арслан, М.Өсөхбаяр заан нарт допинг хэрэглэх шалтгаан нэгээхэн ч үгүй.

Удахгүй допингийн явцын шинжилгээнд бүдэрсэн тэр нэгэн бөхийн нэр албан ёсоор ил болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж