08.30 цагт: “Чингис хаан”-ы музейд Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно. Энэхүү ажлын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
09:00 цагт: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно.
10.00 цагт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар буюу “Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд: БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно.
11:30 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.
11.30-13.30 цагт: ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэлсэнтэй холбогдуулан үнэт цаасаа танилцуулна. Орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болно.
16:00 цагт: “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” үйл ажиллагааг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хийнэ.
Холбоотой мэдээ