Ихэнх нутгаар салхи ширүүснэ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар салхи ширүүснэ

Ихэнх нутгаар салхи ширүүснэ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…+1 градус, Алтайн өвөр говиор +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус  хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж