Шинэ байрны дундаж үнэ 1 м² нь 3.7 сая төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Шинэ байрны дундаж үнэ 1 м² нь 3.7 сая төгрөг байна

Шинэ байрны дундаж үнэ 1 м² нь 3.7 сая төгрөг байна

Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ м² нь 3.46 сая төгрөг байсан нь оны эхэн үеэс үл ялиг буурсан үзүүлэлт юм. Нийслэлд өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсчээ.

Өдгөө Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг м² нь 3.77 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.47 сая төгрөгийн ханштай байна.

Хуучин орон сууцны үнэ өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас үл ялиг буурч, м² нь 3.3 сая төгрөгийн дундаж ханштай байв. Сүхбаатар дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ м² 3.97 сая төгрөг буюу Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнээс өндөр хэвээр байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж