ОХУ-ын эрчим хүчний аварга "Якутскэнерго" компанийн ерөнхий захирлын орлогч Игорь Шкурко шоронд нас барсан олджээ. 49 настай Игорь Шкуркогийн үхэл нь Оросын олигархиудын нууцлаг үхлийн цувааг нэгээр нэмэв. Тодруулбал, түүнээс өмнө Оросын нөлөө бүхий 39 эрхэм учир битүүлэг байдлаар нас барсан.
Тэрээр нас барахынхаа өмнөх өдөр хээл хахуулийн хэргээр давж заалдаад байжээ. Тэрбээр 5000 фунт стерлингийн авлигын хэрэгт буруутгагдаад байсан. Шкурко нь Путиныг дэмжигч Нэгдсэн Орос намын гишүүн байсан ч авлигын хэргээс болоод түүнийг гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. "Яллагдагчийг энэ сарын 4-ний өдөр урьдчилан хорих төвийн камераас нас барсан байхыг нь олсон. Эмнэлгийн ажилтнууд ирж түүнийг нас барсан болохыг тогтоосон. Хэргийн газарт мөрдөн байцаах баг дуудсан" гэж холбогдох албаны хүн мэдэгдлээ.
Эрх баригчид түүний нас барсан шалтгааныг тодорхой мэдээлээгүй ч гэмт хэргийн улмаас нас барсан шинж илрээгүй гэжээ.
"Якутскэнерго" компани нь дэлхийн хамгийн хүйтэн бүс болох Якутыг эрчим хүчээр хангадаг. Игорь Шкурко тус компанийн техникийн менежментийн хэсгийг хариуцаж байсан.
Эх сурвалж: THE SUN
Холбоотой мэдээ