Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрсөн байна.
Зургаан сарын өмнө Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч буурсан байсан бол энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.доллар болж, өссөн.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр олборлохоос эхлээд хилээр гарах бүхий л үйлдлийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу Монгол Улсын нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард Монгол Улс 14 сая тонн нүүрс экспортолсон байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад нүүрсний экспорт 2.5 сая тонноор нэмэгдсэн. Энэ нь нүүрсний экспорттой холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна гэдгийг харуулж байгаа.
Гурав дах үр дүн нь нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржээр бүтээгдэхүүнээ зарахдаа өрсөлдөөн оруулж байна, амжилттай явж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” гэсэн гурван компани 800 мянган тонн нүүрс биржээр зарж байна. Үнэ өссөн, 100 орчим ам.доллараар зарагддаг байсан нүүрс 180 ам доллараар, нэг тонн нь 9.5 ам доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам доллароор зарагдаж байх жишээтэй. Ихээхэн эерэг нааштай зүйлүүд гарч байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт ил тод байх нь зөв гэдгийг харуулж байна. Үнэ өсгөхийн тулд хоёр захирал сууж байгаад гэрээ зурчихдаггүй, өрсөлдөөнөөр оруулж ирээд зарах нь Монгол Улсад хэрэгтэй гэдгийг энэхүү биржийн арилжаа харуулж байгаа.
Тодорхой төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр дарамт учруулахгүй байх байдлаар үүрэг өгсөн нь 100 хувь биелэсэн.
Зургаан сарын дараах үйл ажиллагаагаа эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд тусгай гарц гаргаж, хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах бүртгэлжлүүлэх, шаардлагатай байгаа. Өмнө нь бүртгэлгүй гардаг, төлж байгаа татвар нь тодорхой бус, дутуу төлөгддөг байсан тээврийн салбарыг бүрэн хэмжээнд цахимд шилжүүлж, бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэлтийг гаргах ажлыг хийхээр байгаа.
Биржээр борлуулдаг бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлээд, зэс жонсыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
Эхний гурван сарын байдлаар инфляц 10.6 хувь болж буурч байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан инфляц аажмаар ч гэсэн бууж байна.
Дэлхийн улс орнуудад инфляц өндөр, Монгол Улсад инфляц импортлогдож байгаа хэдий ч зөв бодлого хэрэгжүүлснээр буурч байна.
Дэлхийн Хятадын эдийн засаг хамгийн багадаа 5 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа нь Монгол Улсын эдийн засаг 7-гоос дээш хувиар өсөх хандлагатай байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна" гэлээ.
Г.ХОРОЛ
Ганаа 2023-04-05 203.91.112.217
Худлаа мэдээлэл байна. Тархи угаалт байна. Өнгөрсөн 4-5сард 400 мянга гаруйй тон нүүрс зарсан гэчихээд 800мянга гэж ярих нь ам ажил 2 хоорондоо зөрж байна. 5сарын хугацаанд 800000 тон нүүрс биржээр зарсан гэж бодох нь жилд зарах ёстой 30сая тон нүүрсний 3хувь хүрэхгүй байна. 12сард энэ хурдаараа 2сая тон нүүрс зарах төлөв харагдаж байна!!!
Үүнийг бодож чадахгүй худлаа зориуд ярьж байгаа ХҮН2тэй юу ч ярих вэ дээ!!!
Зураач Лондон 2023-04-05 90.208.245.113
Сайхан мэдээ байна!
Зочин 2023-04-05 202.55.188.82
энэ зөнөг далд ороосой
Зочин 2023-04-05 202.21.108.28
Худалч хувалз. Ичихгүй худлаа ярьдаг чамд итгэл төрөхгүй байна.
Зочин 2023-04-05 202.9.47.42
Дойлуурын нөөцөө мэдээлээд байх хэрэггүй л байлтай
Зочин 2023-04-05 124.158.65.135
МАН яг одоо эх орноо хөгжүүлэх гээд байна гээд л сонгуулийн өмнө баахан хоосон тоо нуршаад….. Яг одоо авилгатай тэмцлээ гээд л Бадамжунайгаар тоглож байх юм: Тэтгэвэрээ нэмээчээ пис дакуудаа
Монгол улсын эдийн засаг сайжирч байгаа нь нүдэнд илт мэдрэгдэж байгаа. 2023-04-05 103.212.116.182
Энэ эрчээрээ яваад байна шүү. Амжилт.
ok 2023-04-05 109.110.133.153
Mongoliin gashuudal bol ene met hulgaichid ni turd garaad suutsan bgaan oi gutam buguud nud horsom haragdaj bnaa
Зочин 2023-04-05 64.119.25.230
Ард олны амьдрал хүнд байна аа Эдийн засгийн сайд аа, Тоогоор хооллохгүй гоё, их тоо хоол болохгүй байна. Ойлгож байна уу. Нэг л их гэмт хэрэг, хулгай ярьсан Засгийн газар, айлган сүрдүүлэлт ч хоол биш шүү.
Зочин 2023-04-05 192.82.88.5
Голомтын Баясгалан хулгайчид 1 тонн нүүрсийг 60 $ бодож тооцоо хийх нь хэний эрх ашиг вэ. Сү.Батболдын Чалкогийн гэрээнд 17 %-ийн хөнгөлөлт үзүүлэх нь шударга уу