Валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрч, нүүрсний экспорт нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрч, нүүрсний экспорт нэмэгдсэн

Валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрч, нүүрсний экспорт нэмэгдсэн

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрсөн байна.

Зургаан сарын өмнө Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч буурсан байсан бол энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.доллар болж, өссөн.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр олборлохоос эхлээд хилээр гарах бүхий л үйлдлийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу Монгол Улсын нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард Монгол Улс 14 сая тонн нүүрс экспортолсон байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад нүүрсний экспорт 2.5 сая тонноор нэмэгдсэн. Энэ нь нүүрсний экспорттой холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна гэдгийг харуулж байгаа.

Гурав дах үр дүн нь нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржээр бүтээгдэхүүнээ зарахдаа өрсөлдөөн оруулж байна, амжилттай явж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” гэсэн гурван компани 800 мянган тонн нүүрс биржээр зарж байна. Үнэ өссөн, 100 орчим ам.доллараар зарагддаг байсан нүүрс 180 ам доллараар, нэг тонн нь  9.5 ам доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам доллароор зарагдаж байх жишээтэй. Ихээхэн эерэг нааштай зүйлүүд гарч байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт ил тод байх нь зөв гэдгийг харуулж байна. Үнэ өсгөхийн тулд хоёр захирал сууж байгаад гэрээ зурчихдаггүй, өрсөлдөөнөөр оруулж ирээд зарах нь Монгол Улсад хэрэгтэй гэдгийг энэхүү биржийн арилжаа харуулж байгаа.

Тодорхой төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр дарамт учруулахгүй байх байдлаар үүрэг өгсөн нь 100 хувь биелэсэн.

Зургаан сарын дараах үйл ажиллагаагаа эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд тусгай гарц гаргаж, хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах бүртгэлжлүүлэх, шаардлагатай байгаа. Өмнө нь бүртгэлгүй гардаг, төлж байгаа татвар нь тодорхой бус, дутуу төлөгддөг байсан тээврийн салбарыг бүрэн хэмжээнд цахимд шилжүүлж, бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэлтийг гаргах ажлыг хийхээр байгаа.

Биржээр борлуулдаг бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлээд, зэс жонсыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Эхний гурван сарын байдлаар инфляц 10.6 хувь болж буурч байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан инфляц аажмаар ч гэсэн бууж байна.

Дэлхийн улс орнуудад инфляц өндөр, Монгол Улсад инфляц импортлогдож байгаа хэдий ч зөв бодлого хэрэгжүүлснээр буурч байна.

Дэлхийн Хятадын эдийн засаг хамгийн багадаа 5 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа нь Монгол Улсын эдийн засаг 7-гоос дээш хувиар өсөх хандлагатай байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж