Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монголын экс сайдыг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монголын экс сайдыг албадан гаргажээ

МАНИЛА: Филиппиний цагаачлалын авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан хүнийг албадан лхагва гарагт гаргаснаа мэдэгдлээ. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, 67 настай Тунжин овогтой Бадамжунайг Монголын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн мягмар гарагт Себу хотоос баривчилсан талаар Цагаачлалын албаны тагнуулын дарга Фортунато Манахан мэдэгдэв. Цаашид саатал, чирэгдэл учруулахгүйн тулд Бадамжунайг монголын эрх баригчдын хүсэлтээр Себу мужийн Мактан хотоос солонгосын агаарын тээврийн онгоцоор албадан гаргажээ.

Фортунато Манахан мэдэгдэлдээ “Бадамжунайг Себу хотод байгааг монголын эрх баригчид бидэнд мэдэгдсэн. Комиссор Норман Тансинкогийн гаргасан тушаалаар түүнийг баривчилсан. Бадамжунайг шүүхээс оргон зайлсан, олон нийтийн эрх ашиг, аюулгүй байдал эрсдэл учруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шалтгаанаар албадан гаргасан гэж буруутгаж байгаа. Энэ удаагийн баривчилгаа манай агентлагийн хувьд том ажиллагаа боллоо. Бид цаашид гадаадын түншүүдтэйгээ хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байж болно” гэжээ.

Эх сурвалж: https://www.pna.gov.ph/articles/1198937

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж