"The Hu" хамтлаг хүнд метал рок хөгжмийн фестивальд оролцоно

"The Hu" хамтлаг хүнд метал рок хөгжмийн фестивальд оролцоно

"The Hu" хамтлаг хүнд метал рок хөгжмийн фестивальд оролцоно

"The Hu" хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд "The Hu in the Меtaverse" дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batt 2023-04-05 66.181.161.134

Та нар монгол улсыг дэлхий дахинаа таниулж чадлаа. Та бүхнийг их эзэн Чингис хааны догшин хар сүлд ивээлдээ авсан байгаа гэдэгт итгэж явдаг шүү. Даруу төлөв байж улам ихийг бүтээж дэлхийн чихийг дэлдийлгээрэй!

Avatar

Нэргүй 2023-04-05 118.221.209.8

гоё

Avatar

зочин 2023-04-05 202.9.46.198

язгуур урлагийн хамтлаг байсан биз дээ ккк

Avatar

Нэргүй 2023-04-05 202.21.126.30

Яахав уг нь тийм. Гэхдээ одоо бол үнэхээр гоё тоглодог, дэлхий мэддэг хамтлаг болсон шүү. Шихихутуг гэдэг дууг нь сонсоод үзээрэй. Их гоё дуу болсон бн лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж