Төр 90 тэрбумаар шинжлэх ухаанаа дэмжиж, ТЭЗҮ хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Төр 90 тэрбумаар шинжлэх ухаанаа дэмжиж, ТЭЗҮ хийлгэнэ

Төр 90 тэрбумаар шинжлэх ухаанаа дэмжиж, ТЭЗҮ хийлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаас  Шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсантай холбогдуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Монгол Улсыг хөгжүүлэх Алсын хараа 2050”-ын эхний үе шат буюу арван жилд хийх шинэ сэргэлтийн зургаан бодлогыг Засгийн газар зарласан.

Шинэ сэргэлтийн зургаан бодлогод шинжлэх ухааны байгууллага,  их, дээд сургуулийн  эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлага байна гэж Ерөнхий сайд чиглэл өгч ажилласан.

Шинжлэх ухааны сангаас өнгөрсөн 16 жилд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Харамсалтай нь, Монгол Улсын хөгжилд тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг дээшлүүлэх чиглэлд хийсэн ТЭЗҮ, инноваци, судалгаа, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байхгүй байна. Тэр нь сул тал болж байна гэдгийг ойлгож, Шинжлэх ухаан технологийн сангаас хийх санхүүжилтэд өөрчлөлт хийж, тус сангаас суурь судалгаа, хэрэглээний судалгааг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжүүлж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын аж үйлдвэрийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, эрчим хүчний сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмдтийн оролцоог хангах. Ялангуяа томоохон төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, судалгааг төр өөрөө шинжлэх ухааны байгууллагадаа захиалж хийлгэхийг үүрэг болгосон нь Засгийн газрын тогтоол болж, батлагдлаа.

Жишээ татвал, “Эрдэнэт” үйлдвэр зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ боловсруулахад  хувийн компаниар гүйцэтгүүлдэг. Гэтэл энэ хувийн компани нь “Эрдэнэт”-ээс өндөр үнээр аваад шинжлэх ухааны байгууллагуудаар ТЭЗҮ-г хямд үнээр хийлгэдэг. Ченжийн тогтолцоо тогтсон байгаа. Яагаад ийм тогтолцоо тогтсон бэ гэхээр Тендерийн хуулиар орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд төрийн өмчит компаниуд томоохон ТЭЗҮ хийхэд томоохон сургууль, шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажиллах тогтолцоо байхгүйгээс тус салбарт зарцуулагдах ёстой мөнгө үр дүнгүй зарцуулагдаж байна. Тэгэхээр цаашдаа энэ тогтолцоог халах шаардлагатай. Одоогийн байдлаар төр жилд шинжлэх ухааны салбарт ДНБ ийн 01 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулж байгаа ч жил бүхэн төрийн өмчит компаниуд хамгийн багадаа 80-90 тэрбум төгрөг төлөвлөлтгүй зарцуулдаг. Цаашдаа төрийн өмчит компаниудаас зарцуулж байгаа 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалга өгч, шинжлэх ухааны байгууллагуудаа дэмжиж ажиллахаар боллоо.

2024 оны төсөв батлахад цаашдаа Монгол Улсад хийж байгаа томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, аж үйлдвэрийн өрсөлдөх чадзварыг дээшлүүлэх Шинэ сэргэлтийн зургаан шатанд хийгдэх инноваци, патентыг төр өөрөө хуждалдан авах тогтолцоонд шилжихийг Эдийн засгийн хөгжлийн сайд Боловсролын сайд, Сангийн сайдад үүрэг болголоо.

Шинжлэх ухааны академийн харъяа 16 хүрээлэн,  яам,  их сургуулийн харьяанд байгаа хүрээлэнг оруулаад нийт 70 орчим хүрээлэн бий. Хамтын ажиллагаа нь сул, хийж байгаа судалаа нь уялдаагүй.  Хийсэн судалгаа нь иноваци болж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болж үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа учраас энэ тогтоцоог засах шаардлага байна гэж харж байгаа.

Судалгааныхаа төвшинд л санхүүжилт явдаг. Хөгжүүлэлт хийгээд патент болоод үйлдвэрлэлд нэвтрэхэд нь тогтвортой санхүүжилт байдаггүй учраас үхлийн хөндий гэж нэрлэдэг. Нийт төслийн 90 орчим хувь нь үхлийн хөндийг давж чадахгүй анхан шатан дээр унадаг учраас энэ тогтолцоог халах зайлшгүй шаардлага байгаа.

Ганц Шинжлэх ухааны академи, их сургуулиар хязгаарлахгүй шинэ санаа гаргасан, шинэ патентын эзэн болж байгаа хүмүүсийн бүтээлийг Монголын төр худалдан авах хэрэгцээ шаардлага байна гэж үзэн, зохицуулалт хийж байна.

Шинэ патентын эзэн болж байгаа хүмүүсийн шинэ инновацыг төр худалдан авдаг болно” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж