Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараашуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт үе шаттай үргэлжилж байна.
Тухайлбал, өчигдөр /2023.04.04/ Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй байршуулсан 22 гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд жишиг өрхийн эмнэлэг барихаар төлөвлөөд байна. Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Холбоотой мэдээ