Афган дахь НҮБ-ын ажилтнуудыг ажилдаа ирэх хэрэггүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Афган дахь НҮБ-ын ажилтнуудыг ажилдаа ирэх хэрэггүй гэв

Афган дахь НҮБ-ын ажилтнуудыг ажилдаа ирэх хэрэггүй гэв

Талибаны эрх баригчид өчигдөр /2023.04.04/ Афган дахь НҮБ-ын эмэгтэй ажилтнуудыг ажилдаа ирэхийг хоригложээ. Тиймээс 3300 орчим эрэгтэй, эмэгтэй ажилтан маргааш, нөгөөдөр ажилдаа ирэх боломжгүй болов. Эрх баригчдын шийдвэр зөвхөн эмэгтэйчүүдэд чиглэсэн байсан ч байгууллагын удирдлагууд аюулгүй байдлын үүднээс эрэгтэй, эмэгтэй бүх ажилтнаа 48 цагийн турш ирээд хэрэггүй гэжээ.

"НҮБ-ын эмэгтэй ажилтнуудыг ажиллахыг хориглосон тушаалыг эрх баригчдаас үнэхээр хүлээж авсан" гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлжээ. НҮБ-д 400 орчим афган эмэгтэй ажилладаг. Энэ асуудалтай холбоотойгоор НҮБ-ын төлөөлөгчид өнөөдөр Афганистаны Гадаад хэргийн яамныхантай уулзаж, нэмэлт тодруулга авна.

Афганистанчууд Баасан, Бямба гаригт амардаг тул НҮБ-ын ажилтнууд Ням гаригаас нааш ажилдаа ирэхээргүй болж байна.

"Хүний амь аврах, тусламж үзүүлэх зэрэгт эмэгтэй ажилтнууд чухал үүрэгтэй байдаг. Гэтэл Афганистаны хүн амын талаас илүү хувь буюу 23 сая хүн хүмүүнлэгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай байна" гэж Стефан Дужаррик хэллээ. "Энэ шийдвэрийг болиулахгүй бол тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг аврах бидний боломжийг үгүй хийнэ" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн сануулсан байна.

Угтаа бол НҮБ-ын дүрэмд зааснаар эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний НҮБ-д ажиллах эрхийг хязгаарлах ёсгүй гэсэн байдаг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж