Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Зочин 2023-04-05 202.126.89.70
буцааж гаргахгүй гэдэг нь цэвэрлээд зарна гэсэн үг. одооноос цагаан будаа идэж хэрэглэхгүй байх хэрэгтэй..Их өндөр үнээр сайхан ууттай зарна даа.
иргэн 2023-04-05 192.82.70.136
ямар компани оруулж ирснийг зарлаач ээ, устгасан нэр зүүгээд дараа нь улны маниустаа сэмхэн худалдахыг үгүйсгэхгүй ээ, тэр ч байтугай устгаж байгааг нь хүртэл зураг, бичлэг хийж ил тод харуулах ёстой шүү. Устгал хийх зардлыг бохир будаа оруулж ирсэн компани төлөх үү?
Зочин 2023-04-05 66.181.189.94
яг устгах уу үнэн үүү манай гааль хилийнхэн ч бүгд хахуульд идэгдцэн новшнууд бдаг юм бна лээ ш дээ
Зочин 2023-04-05 202.126.89.75
Бүр 1 үйлсгүй шаарнууд шүү.
Зочин 2023-04-05 71.239.25.243
veitnam zasvariinhantai hamtarch hiisen naimaa iimarhuu l baidag boloi.
Зочин 2023-04-05 202.55.188.107
Манайхан нэг иймэрхүү.Тэгээд болоогүй дампуурлаа,үхлээ,хатлаа гэх.Ийм компаниудыг нэртэй устай нь зарлаад татан буулгах хэрэгтэй..Хүн алахаас ч буцахгүй новшнууд.
Зочин 2023-04-05 192.82.73.89
ustgah bish butsaaj yavuulah heregtei. garsan zardliig n oruulj irse gazraar n garguul. medseer baij zoriud hamgiin hyamd barag unegui hayah gej baisan yumiig n oruulj irj hudlaa brand ner ugch zarah gej baisan biz
Зочин 2023-04-05 192.82.87.205
Ard tumendee hor ugch baina
Зочин 2023-04-05 202.9.46.111
Ustgah buh zardliig sanaataigaar hortoi buteegdehuun oruulsan comaniar tuluuleerei
Зочин 2023-04-05 202.9.46.111
olnii nudend il ustgaj haruulaarai
Уншигч 2023-04-05 150.129.140.138
хяналт байхгүй улсад гадныхан муугаа л өгнө шүүдээ
Зочин 2023-04-05 192.82.73.89
gadniihan bish mongolchuud l daa. hamgiin hyamd hogiig n zoriud haij olj oruulj irdeg yum shuudee. tsaad vietnamuud n bodit baidliig n helsen baigaa
Зочин 2023-04-05 66.181.160.56
Устга устга!!!
ЗОЧИН 2023-04-05 202.21.126.30
УСТГАХ НЬ ҮНЭН Л БАЙДАГ БАЙГААДАА. ХАУУЛИА ӨГӨӨД БОРЛУУЛЧИХ ВИЙ ДЭЭ. 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ ШӨНӨДӨӨ Л УС БОЛДОГ ОРОН ШҮҮ ДЭЭ.
Зочин 2023-04-05 188.162.254.105
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая