Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй албан тушаалтныг АТГ-т өгнө

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй албан тушаалтныг АТГ-т өгнө

Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй албан тушаалтныг АТГ-т өгнө

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаас “Шилэн” ажиллагааг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарсан байна.  Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчилсан.  Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 72.56 хувьтай бол агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны мэдээлэл 43.6 хувьтай үнэлэгдсэн.

Зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээллээ ирүүлээгүй албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шилжүүлнэ.

Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгоно.

Өнгөрсөн долоо хоногт бид тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил болгосон. Хуулийн дагуу газар аваад зориулалт дагуу ашиглаж байгаа байгууллагын хувьд хуулийн зөрчил байхгүй.

Тусгай хамгааллалтай газартай холбогдуулаад яамнаас ирүүлж байгаа мэдээллийг нэмж байна. Гааль, татвартай хамтраад төлбөр төлөлт, татвар төлөлтийн системийг нэгтгэж байна. Газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан уу гэдэг нь тодорхой болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж