"Ханш нээх өдөр талийгаачаа эргэж, оршуулгын газар очих албагүй"

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

"Ханш нээх өдөр талийгаачаа эргэж, оршуулгын газар очих албагүй"

"Ханш нээх өдөр талийгаачаа эргэж, оршуулгын газар очих албагүй"
Ханш нээх өдөр 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд тохиож байна. Хаврын дунд сарын шинийн 14-ний эл өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд эдлэлээр баялаг, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг. Энэ талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдөр хаврын дунд сарын шинийн 14-н буюу ханшны улирал эхэлж байна. Ингэснээр амьд байгаль сэргэх, амьтад ичээнээсээ гардаг. Энэ өдөр буяны ажил хийхэд сайн. Зарим хүмүүс энэ өдрийг талийгаачаа эргэж, оршуулгын газар очдог өдөр гэж ойлгодог. Заавал энэ өдөр л талийгаачдаа хүндэтгэл үзүүлж очно гэсэн үг биш.
Энэ өдрөөс хойш бүтэн улирал эхэлж байгаа учраас аль нэг сайн өдөр нь талийгаачдаа хүндэтгэл үзүүлж болно.
Нутаг нутгийн ёс заншил, соёлын дархлаа гэж бий. Хятадууд энэ өдөр талийгаачдаа хүндэтгэл үзүүлдэг гээд бид тэгнэ гэсэн үг биш. Хуучин цагт талийгаачаа ил тавьдаг байхад эцгийн газар гурван жил, эхийн газар нэг жилийн дараа очдог уламжлалтай байсан. Гагцхүү энэ өдөр бие, хэл, сэтгэлээрээ буян үйлдэх нь зүйтэй. Бүх өдөр сайн. Хүн болгоноос өөрсдөөс нь шалтгаална. Заавал булш, бунхан эргэж тойрохгүйгээр гэртээ зулаа өргөж, чин сэтгэлээсээ мааниа уншиж болно. Иргэд ганданд ном хуруулж, засал номоо хийлгэж байна. Хаврын энэ сард монгол оронд хур буулаа. Сайхан зун гарах төлөвтэй байна" гэсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж