ОХУ iPhone-той өрсөлдөхөөр шийдсэн ч амжилт олсонгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ iPhone-той өрсөлдөхөөр шийдсэн ч амжилт олсонгүй

ОХУ iPhone-той өрсөлдөхөөр шийдсэн ч амжилт олсонгүй

ОХУ-ын "Smartecosystems" компани 2021 оны аравдугаар сард "AYYA T1" нэртэй дотоодын ухаалаг гар утсыг худалдаанд гаргасан. "Smartecosystems" нь төрийн конгломерат Ростек группийн нэг хэсэг.

"iPhone"-той өрсөлдөх зорилгоор уг утсыг гаргасан боловч худалдаанд гарсан цагаасаа хойш 905-хан ширхэг зарагджээ. 5000 ширхэг утас үйлдвэрлэснээс ердөө 18 хувь нь л зарагдсан нь энэ юм. Тиймээс "AYYA T1" ухаалаг утасны үнийг 50 хувь хямдруулж, 13420 рублиэр борлуулж байна. Энгийн хэрэглэгчдэд 1000 хүрэхгүй утас зарсан ч Оросын хууль сахиулах байгууллага болон цөмийн эрчим хүчний агентлагийн 2000 орчим ажилтанд уг утсыг олгосон аж.

ОХУ-ын албаныхан Хятадад угсарсан "AYYA T1" утсаа "iPhone"-ийн боломжит хувилбар гэж үзэж байна. Энэ нь харагдах байдлын хувьд "iPhone"-той төстэй.

Дайн эхэлсний дараахан "Apple" компани Орос дахь бүх борлуулалтаа зогсоосон. Үүний дараа Оросын ухаалаг утасны зах зээлд Хятадын брэндүүд, тэр дундаа "Xiaomi" ноёрхож эхэлжээ. ОХУ-д 2022 онд нийт 24.5 сая ухаалаг гар утас зарагдсан. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар нийт нийлүүлэлтийн 35 хувийг "Xiaomi"-ийн бүтээгдэхүүн, 15 хувийг Өмнөд Солонгосын "Samsung"-ийн бүтээгдэхүүн эзэлжээ.

Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс Оросын албаныхныг "iPhone" ашиглахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрийн "AYYA T1" гар утасны борлуулалтын тухай мэдээ сөхөгдсөн ажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж