Путины хамгийн их айдаг хүн нь Хиллари Клинтон

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Путины хамгийн их айдаг хүн нь Хиллари Клинтон

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамгийн их айдаг хүн нь Хиллари Клинтон гэдгийг АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси мэдэгджээ. "Путин хатагтай Клинтоны 2016 оны сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон. Учир нь Хиллари Клинтон нь Америкийн ардчиллыг дэмждэг хүн" гэж тэрбээр ярьсан байна.  Нэнси Пелоси Даваа гарагт Колумбын их сургуулийн Олон улс болон олон нийтийн харилцааны сургуульд "Дэлхийн улс төр, үндэсний аюулгүй байдал, ардчиллын ухралт"-ын талаар ярихдаа  ингэж хэлжээ. 

Хиллари Клинтон өдгөө Колумбын их сургуульд профессороор мөн дэлхийн асуудлаарх ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж байгаад 2016 онд Дональд Трампын эсрэг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Ардчилсан намаас сонгуульд өрсөлдсөн тэрбээр санал хураалтын өдрөөс 14 хоног хүрэхгүй хугацааны өмнө илт давуугаар тэргүүлж байсан ч ялагдсан юм. Тус сонгуульд  Трампыг ялуулахын тулд ОХУ-аас хөндлөнгөөс оролцсон гэж үздэг. 

ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж