Фүкүшимад дахин цацрагийн аюул нүүрлэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Фүкүшимад дахин цацрагийн аюул нүүрлэхэд ойрхон байна

Фүкүшимад дахин цацрагийн аюул нүүрлэхэд ойрхон байна

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын гурван хайлсан реактор дотор робот байрлуулсан байдаг. Тус роботын дарсан зургуудаас харахад үндсэн тулгуур хийц дэх ган арматур ил гарч, зузаан бетон хавтангуудын зарим нь эвдэрч, алга болсон байна. Газар хөдлөлт, цунамийн гамшиг боллоо гэхэд байгууламж нурж, дахин цацраг идэвхт бодисын аюул нүүрлэхэд тун ойрхон байгаа нь санаа зовоож эхлэв.

Атомын цахилгаан станцын оператор Токиогийн цахилгаан эрчим хүч холдингс компани өнгөрсөн оноос эхлэн нэгдүгээр блок руу робот илгээсэн. Хамгийн сүүлд гуравдугаар сарын эцсээр хийсэн шалгалтын үр дүнд байгууламж нурах дөхсөн нь тодорхой болжээ. "ROV-A2" нэртэй усан доор ажилладаг алсын удирдлагатай роботыг нэгдүгээр блок руу илгээсэн. Нэгдүгээр блок нь станцын гол тулгуур байгууламж юм. Тус робот нийт 39 цагийн хугацаатай бичлэг хийсэн. Бичлэгээс харахад 120 см зузаантай бетонон хана ёроолоороо ихээхэн гэмтэж, доторх ган арматур нь ил гарсан байв.

Гурван реактор дотор 880 орчим тонн цацраг идэвхт хайлсан цөмийн түлш үлджээ. АНУ-ын "Three Mile Island" цөмийн станцын цөм 1979 онд хэсэгчлэн хайлахад үүнээс 10 дахин бага түлшийг цэвэрлэж байв.

Реакторын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг сайжруулахын тулд ирэх саруудад мэргэжлийнхэн мэдээлэл, зурагт дүн шинжилгээ хийнэ. Мөн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг даруйхан хийж, ойр хавийн оршин суугчдыг мэдээллээр хангах чиглэлийг Фүкүшимагийн захирагч Масао Учибори өгчээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж