Эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн анхны оноогоо авлаа

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн анхны оноогоо авлаа

Эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн анхны оноогоо авлаа

Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн төлөөх эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийлээ. Тайланд улсын Чонбури цэнгэлдэхэд болсон уг тоглолтод хоёр баг 2-2 гэсэн харьцаатай эвийн гэрээ байгуулжээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж Монголын шигшээ тэргүүлж эхлэв. Харин Сингапурын шигшээ багаас 42 дахь минутад Даниеллэ Тан Льерн гоол оруулж тэнцүүлснээр эхний үед 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн аж.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд Монголын багаас С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж ирж анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүлсэн гэнэ.

Сингапур улсын шигшээ багийн довтолгоонууд үр дүнгээ өгч 79 дахь минутад Нур Иззатаи Розни гоол оруулж 2-1 харьцаатай тэд тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагийн 90+5 дахь минутад Н.Намуунаа дахин гоол оруулж үндэсний шигшээ баг хэсгийн эхний оноогоо авсан юм. Ингэснээр Монголын шигшээ багийн охид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хоёуланд нь оноо авсан гэдэг үзүүлэлт гаргажээ.

Дараагийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 07-нд Улаанбаатар хотын цагаа 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж