Украин ОУВС-ийн тусламжийг багш, эмч нарын цалинд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Украин ОУВС-ийн тусламжийг багш, эмч нарын цалинд зарцуулна

Украин ОУВС-ийн тусламжийг багш, эмч нарын цалинд зарцуулна

Олон улсын валютын сангаас Украинд 15.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Эхний ээлжийн 2.7 тэрбум ам.долларыг Даваа гаригт шилжүүлжээ. Олон улсын валютын сан Украинд нийт 115 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Энэ удаагийн 15.6 тэрбумыг тус багцын нэг хэсэг болох 48 сарын хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд илгээж буй юм.

"2.7 тэрбум ам.долларыг тэтгэвэр, нийгмийн халамж, багш, эмч нарын цалин зэрэгт зарцуулна" гэж Украины Ерөнхий сайд Денис Шмихал хэллээ.

Олон улсын валютын сан саяхан дүрэмдээ өөрчлөлт оруулж, онцгой тодорхойгүй байдалтай тулгарсан орнуудад зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Украинд зориулж баталсан нийт хөрөнгийн үлдсэн хэсгийг дөрвөн жилийн дотор илгээхээр төлөвлөж байна.

"Оросын түрэмгийлэл Украины эдийн засаг, нийгэмд маш их хохирол учруулсан хэвээр байна. Гэсэн хэдий ч Украины эрх баригчид чадварлаг бодлого боловсруулалт, гадны томоохон дэмжлэгийн ачаар макро эдийн засаг, санхүүгийн ерөнхий тогтвортой байдлаа хадгалж чадсан. Тогтвортой өсөлт, дайны дараах сэргээн босголтыг дэмжих, Украины Европын холбоонд элсэх замыг хөнгөвчлөх бүтцийн шинэчлэл нь идэвхтэй тэмцэл дуусах хүртэл үргэлжлэнэ" гэж ОУВС-ийн гүйцэтгэх захирлын орлогч Гита Гопинат хэлжээ.

Эх сурвалж: UKRINFORM, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж