Украин цөмийн зэвсэггүй болсонд Билл Клинтон буруутай

Украин цөмийн зэвсэггүй болсонд Билл Клинтон буруутай

Украин цөмийн зэвсэггүй болсонд Билл Клинтон буруутай

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон 1994 онд өндөр түвшний хэлэлцээний үеэр Украиныг цөмийн цэнэгтэй хошуунаас нь салгахаар шахалт үзүүлсэндээ харамсдаг гэж ярьжээ. Тэрбээр Ирландын "RTÉ" мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, хэрэв Украин цөмийн зэвсэгтэй орон байсан бол ОХУ 2014, 2022 онууудад  эзлэн түрэмгийлэхгүй байсан гэдгийг онцолсон байна.

ЗХУ задран унасны дараа 1994 онд Украины нутаг дэвсгэрт байгаа цөмийн зэвсгээс ангижрах зорилгоор ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Ельцин, Украины ерөнхийлөгч асан Леонид Кравчук нарын хооронд Будапештын санамж бичгийг байгуулахад АНУ зуучилсан аж. Түүнчлэн АНУ нь Украины бүрэн эрх, хил хязгаарыг хүндэтгэх хэлэлцээрийг Оростой хийсэн нь алсын хараагүй байсан гэдгийг Клинтон хүлээн зөвшөөрчээ.

Тухайлбал, ОХУ нь 2014 онд Орос улс Крым руу дайрсны дараа Украины хил хязгаарыг хүндэтгэнэ гэсэн амлалтаа зөрчсөн. "Wall Street Journal" сэтгүүлд бичсэнээр Клинтон 1994 онд Кравчукт 700 сая ам.доллар санал болгож, цөмийн зэвсгээс ангижруулахын тулд "аюулгүй байдлын хүчтэй баталгааг" санал болгосон аж. "Украиныг цөмийн зэвсгээс нь ангижруулахын тулд тус улсын нутаг дэвсгэрийн хил хязгаарт хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй байх тухай Ельцинтэй байгуулсан гэрээг Путин дэмжихгүй гэдгийг би мэдэж байсан" гэж Клинтон ярилцлагадаа дурджээ.

Санфордын Төрийн бодлогын сургуулийн туслах профессор, ЗХУ ба АНУ-Зөвлөлтийн харилцааны түүхч Саймон Майлс хэлэхдээ, "Украин цөмийн зэвсэгтэй байсан бол нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдалд өндөр итгэлтэй байх байсан. Ийм эзлэн түрэмгийлэл ч болохгүй байсан" гэж дүгнэсэн байна. Түүний тайлбарласнаар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэл болон цөмийн зэвсгийг аюулгүй байлгахад тулгарч буй сорилтуудтай АНУ-ын гадаад бодлого ихээхэн холбоотой байв. Тухайн үед Украин, Казахстан зэрэг орнуудад цөмийн зэвсэг олон байсан бөгөөд энэ нь өндөр үнэтэй байжээ. 

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-05 122.201.21.191

Ёстой сайхан худлаа шаалаа даа. AHУcын өөрийнх нь гуйлт, хүсэлтээр ОУ-ын өмнө ОУ-ын гэрээгээр хүлээсэн ЗХУ-ын хүлээсэн үүргийг ОХУ дангаар хүлээн авсан шүү дээ. Тэгээд ч украйн цөмийн зэвсэгтэй болохыг Клинтон ганцаараа шийдчихдэг ч асуудал биш.

Avatar

Зочин 2023-04-05 66.181.168.8

Мэдрэл н**ш вэ юмаа ойлгож уншаач

Avatar

хахаха 2023-04-05 124.158.67.243

Солиотой коммет бичихээр цөмийн дайндаа бэлдээрэй. Оросыг цөмийн бөмбөгөөр айлгахаас өөр арга алга.

Avatar

Зочин 2023-04-05 203.91.115.56

х у ц а л н а ш ү ү

Avatar

Бадарч тахар 2023-04-05 103.57.93.50

Монико Лёвинскид боовоо хөхүүлдэг Клинтон юу бураад байна аа ! Хэрвээ Укрианд цөмийн з****г байсан бол цөмийн дайн нь эхэлчихсэн Амёрик ч хамсаад орчихсон өөрөө юмуу Вашингтон хот нь агаарт хийсчихсэн байж байгаа ш дэ !!

Avatar

Зочин 2023-04-05 192.82.71.182

Өмнө нь Украйн цөмийн зэвсэгтэй байсан юм оросын тролл оркоо. Оросд итгэсэн юм.

Avatar

д 2023-04-05 202.126.90.38

тэр үед Путиныг мэдэж харагдаач

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-04-05 202.55.191.130

harin ch amerikuud zov yum hiij bvtehgui fashist banderuudad tsomiin zevseg ogooguin sain yum boljee. tegsen bol naad medereluud chin onoodor buudan gej soliorood suuj bgaa daa..

Avatar

Зочин 2023-04-05 139.5.217.180

Дэлхийг устгах гээгүй л юм бол цөмийн з****г хориглох шийдвэр нь маш зөв, Гэхдээ цөмийн зэвсгээр далайлгаж бусад орныг айлган сүрдүүлж өөрийн боол дуулгавартай зарц болгож буй АНУ-ын түрэмгий бодлого бол үүнээс ч аюултай, Цөмийн зэвсгийг нацистүүдийн гарт оруулах нь үүнээс бүр их аюул, Нацистүүдийг энэ ертөнцөд хаана ч байлгаж болохгүй,Даруй устгах ёстой, Энэ зорилгоор л анх НҮБ байгуулагдсан, Барууны хөрөнгөтнүүд нацистүүдийг геополитикийн зорилгоор ашиглаж буй нь ноцтой гэмт хэрэг

Avatar

Зочин 2023-04-05 139.5.217.180

АНУ барууны буруу хандлага бусдыг өөрийн боол зарцаа болгох гэсэн түрэмгий ажиллгаанаас болж бусад орон өөртөө цөмийн з****г буй болгож өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдалд орж байна, Зэвсэглэлээр хөөцөлдөж батлан хамгаалахаа бэхжүүлэхээс өөр аргагүй байдалд оров, НАТО-г дорнот рүү өргөжүүлж ОХУ-ых хилд тулган,Украины төрд нацистүүдийг гарган,нутагт нь НАТО-гийн цэргийн базууд цөмийн пуужин байрлуулах,оросуудын эсрэг геноцид үйлдэж алж хядаж байхад ОХУ зүгээр суугаад байх юм уу,

Avatar

Зочин 2023-04-05 139.5.217.180

Барууны хөрөнгөтнүүд ОХУ, БНХАУ-ыг задалж устгах,улмаар дэлхий даяар ноёрхолоо тогтоох, бусдыг боол зарцаа болгох өөрийн гарт базаж боолчлох мөлжих түрэмгий бодлого явуулж байхад даян дэлхийн иргэд хүлцэнгүй дорой ,юу ч хийхгүй, түнэр хар ирээдүйтэйгээ эвлэрэх хэрэг үү,

Avatar

Зочин 2023-04-05 66.181.161.125

ТЭГВЭЛ ХОЙД СОЛОНГОС ,ИРАН ,ИРАК ,СИРИ ЭНЭ ТЭР НЬ ААЛЬ ЭРТ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛОЛД АМЕРИКИЙГ АРЧААД ХАЯЧИХСАН БГАА ШД.ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж