Элон Маск хамгийн баян хүний титмээ шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Элон Маск хамгийн баян хүний титмээ шилжүүлжээ

Элон Маск хамгийн баян хүний титмээ шилжүүлжээ

Форбс сэтгүүл жил бүр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг. Элон Маск өнгөрсөн жил уг жагсаалтыг тэргүүлж байсан боловч энэ жил алдрын титмээ албан ёсоор Бернард Арнаултад шилжүүлж өгчээ.

"Тесла", "Твиттер", "SpaceX" компаниудын тэргүүн Элон Маскийн хөрөнгийг 180 тэрбум ам.доллар гэж Форбс үнэлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 39 тэрбумаар буурсан үнэлгээ юм. Харин "LVMH" брэндийн эзэн Бернард Арнаултын хөрөнгө өнгөрсөн оноос 50 тэрбумаар өсч, 211 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь Маскийн хувьд ч, Арнаултын хувьд ч цоо шинэ мэдээлэл биш юм. Форбс сэтгүүл жагсаалтаа өдөр бүр шинэчлэн гаргадаг ба сүүлийн хэдэн сарын хугацаанд Маск, Арнаулт хоёрын байр байнга солигдож байсан.

Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос жагсаалтад багтсан тэрбумтнуудын дундаас хамгийн их мөнгө буюу 57 тэрбум ам.доллар алдсан. Тэр өнгөрсөн онд хоёрдугаар байранд байсан бол энэ онд нэг байраар доошилжээ. Амазоны хувьцаа унаж, нийт үнэлгээнийхээ 40 хувийг алдсантай энэ нь холбоотой.

Жагсаалтад нийт 2640 тэрбумтан багтсан. Өнгөрсөн жил 2668 тэрбумтан багтаж байв. "Энэ бол манай гаригийн хамгийн баян хүмүүсийн хувьд ховор тохиох жил байлаа. Жагсаалтад багтсан хүмүүсийн бараг тал хувь нь жилийн өмнөхөөсөө "ядуурч", цөөхөн азтай хэд нь л хөрөнгөө өсгөж чаджээ" гэж Форбс сэтгүүлийн ахлах редактор Чейс Петерсон Виторн хэлэв. "Adidas"-тай гэрээгээ цуцалсан Канье Уэст, "FTX"-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман Фрид тэргүүтэй 250 гаруй хүн жагсаалтаас хасагджээ. Сэм Банкман Фрид л гэхэд нэг өдрийн дотор хөрөнгийнхөө 94 хувийг алдаж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж