НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх оронд нь авчирлаа.
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилсан бид өчигдөр/2023.04.04/ мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр түүнийг хууль хүчний байгууллагынхан Монгол Улсад авч ирнэ.
Эргэн сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2023.03.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгөхдөө "Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.
Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.
Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо" гэж мэдэгдэж байжээ.
Холбоотой мэдээ