Месси: Барселона уу, Саудын Араб уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.05-нд нийтлэгдсэн

Месси: Барселона уу, Саудын Араб уу?

Месси: Барселона уу, Саудын Араб уу?

Лионель Месси ПСЖ клубтэй шинэ гэрээ байгуулах боломж, шалтгаан хомс харагдаж байна. Францын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар талуудын яриа, хэлэлцээ гацаанд орсон аж. ПСЖ-ийн зүгээс Мессиг одоо авч буй жилийн 40 сая еврогийн цалингаа 25 хувь бууруулахыг санал болгож байгаа гэнэ.

Мессигийн агент болох түүний аав Хорхе энэ сарын сүүлээр дахин ПСЖ-ийн удирдлагуудтай дахин уулзаж, арга шийдэл хайхаар болжээ. Угтаа дэлхийн аваргын дараа Месси Парист үлдэх хүсэлтэй байсан ч сүүлийн үед үзүүлж буй тааруу тоглолтоос нь болж ПСЖ-ийн фанатууд түүнд дургүйцэл илэрхийлээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Барселонагийн дэд ерөнхийлөгч Рафаэль Юсте ярихдаа Барселона Мессигийн агенттай холбогдож, түүнийг эргүүлэн авчрахаар хичээж байгаа гэсэн. Месси 2021 онд нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай Барселонаг орхиж байв. Тэр мэдээж эргэн ирнэ. Гэхдээ хэзээ, ямар дүрээр эргэн ирэх вэ гэдэг нь асуулт хэвээрээ байна.

Барселонаг домгоо санаж байх хойгуур Саудын Арабын Аль Хилал клуб Мессид жилийн 400 сая еврогийн цалин санал болгосон гэнэ. Хэрэв тэр зөвшөөрвөл Роналдо, Месси хоёрын ээлжит тулаан Арабын ертөнцөд тохионо.

Мессигийн хувьд замналынхаа сүүлийн жилүүдийг АНУ-ын Мэйжор лигт өнгөрүүлэх сонирхолтой гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Энэ ч утгаараа Дэвид Бекхэмийн Интер Майами клуб түүний нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж