Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны хоёр дахь өдөр Завхан, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Төв аймгийн баг 15:10-аар ялалт байгууллаа.
Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, улсын харцага Ө.Даваабаатар /2/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга/4/ аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын гарди Б.Гончигдамба /2/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Г.Анхбаяр /0/, улсын начин Б.Чимэдвандан /1/, улсын начин Т.Дүгэрдорж /4/ нийт 10 даваа авсан юм.
Завхан аймгийн багаас улсын заан М.Лхагвагэрэл энэ удаагийн барилдааныг өнжсөн. Учир нь тэрбээр тун удахгүй чөлөөт бөхийн Азийн аваргад өрсөлдөх гэнэ.
Өнөөдөр/2023.04.05/ 20:00 цагаас Увс, Баян-Өлгий аймгийн багууд барилдана.
Холбоотой мэдээ