Челсигийн жолоог хэн атгах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Челсигийн жолоог хэн атгах вэ?

Челсигийн жолоог хэн атгах вэ?

Ердөө зургаахан сарын дараа англи дасгалжуулагч Грэм Поттерын Челси дэх эрин үед төгсөнө. Томас Тухелийг улирлын эхэнд халсан Лондон хотын цэнхэр баг сүүлд Астон Виллад 0-2 гэсэн харьцаатай хожигдож,  эздэд нь таалагдсангүй. Угтаа тэрбумтан Тодд Боэли дасгалжуулагчдаа хангалттай хугацаа өгнө, бүх талаар дэмжинэ гэсэн ч удирдах зөвлөлийн бусад гишүүдэд Челсигийн уналтыг үргэлжлүүлэн харах хүсэл байгаагүй бололтой.

Одоо Челси ахлах дасгалжуулагчийн эрэлд гараад байна. Гэхдээ зохих хүнээ олох хүртэл Бруно Салтор гэх эрхэм тус багийг түр хугацаанд удирдахаар болжээ. Тэгвэл Челсиг хэн удирдах боломжтой вэ?

  1. Юлиан Нагельсман

Хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлч, тоймч бүр Нагельсманыг Челсигийн дараагийн дасгалжуулагч болно гэж бичиж байна. Дөнгөж 35 настай хэдий ч өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэгт зүй ёсоор тооцогдож буй түүнийг багтаа авчрахыг Челсигийн удирдах зөвлөлийн зарим гишүүд хэдийнэ хөдлөөд эхэлжээ.

Нагельсман саяхан Байерн Мюнхенээс халагдсан, ажилгүй яваа. Сонирхолтой нь, Челсигийн дасгалжуулагч асан Томас Тухель түүний орыг залгамжилсан билээ.

  1. Маурисио Почеттино

Тоттенхэм Хотспурын хуучин босс Почеттино өдийг хүртэл ажилгүй байгаа. Түүнийг шагшин магтагчид Челсигийн удирдах зөвлөлд байгаа бөгөөд багийнхаа жолоог атгуулахыг хүсч байна.

  1. Луис Энрике

Челсигийн фэнүүд Луис Энрике ирвэл бараг л дургүйцэхгүй болов уу? Одоогоор ажилгүй байгаа хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг нь тэр. Европыг Барселонагийн хамтаар эзэлж, ДАШТ-д Испанийн хамтаар бүтэлгүйтсэн тэрбээр тун удахгүй шинэ ажилтай болох биз.

  1. Зинедин Зидан

Францын шигшээг удирдана гэж байсан Зидан одоог хүртэл амарч байна. Тэр хүсвэл түүнийг гэх баг ганц Челсигээр тогтохгүй.

  1. Рубен Аморим

Анх Томас Тухель халагдаж байх үед Грэм Поттер бус Рубен Аморим гэх Португалын Спортингийн дасгалжуулагчийг Лондонд авчирна гэж ярьж байв. Гэхдээ л тийм зүйл болоогүй. Тэгвэл энэ удаад энэ шилжил болох магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж