МАН-ын Хяналтын хороо хэрэгт холбогдсон гишүүдээ тайлбар ирүүлэхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

МАН-ын Хяналтын хороо хэрэгт холбогдсон гишүүдээ тайлбар ирүүлэхийг шаарджээ

МАН-ын Хяналтын хороо хэрэгт холбогдсон гишүүдээ тайлбар ирүүлэхийг шаарджээ

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн Баасан гариг/2023.03.31/-т хуралдаж, нүүрсний хэрэг болон Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод буй долоон гишүүнийгээ дөрөвдүгээр сарын 7-нд багтаан тайлбар ирүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулж хэлбэл, дээрх хэрэгт нэр холбогдсон гишүүд хуулийнханд яагаад шалгуулах болсон тайлбар хүргүүлэх шаардлагатай болж буй бололтой. Тайлбарыг нь МАН-ын Хяналтын хороо хэлэлцэж, намаасаа хөөх эсэх шийдвэрийг гаргах аж.

Намаасаа хөөгдөх нэрсэд нүүрсний хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар байгаа гэх мэдээлэл бий.

Улсын ерөнхий прокурорын зүгээс нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Ингэхдээ Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжилгүй танхимдаа авч үлдсэн.

Харин Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын хувьд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирээгүй, АТГ шалгаж буй юм.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор жилийн өмнө УИХ-д мэдүүлсэн ч хүлээн аваагүй. Гэхдээ энэ сард Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал товлогдсон байгаа бөгөөд дээр нэр дурдсан гишүүд шүүгдэх юм.

МАН-ын Хяналтын ерөнхий хороог Б.Баярбат удирддаг бөгөөд 19 гишүүнтэй.

Өнгөрсөн онд тус хороо хуралдаад УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг намын гишүүнээс хасч байсан юм.

Сануулахад, МАН өнгөрсөн оны сүүлээр Их хурлаа хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан гишүүнийг намаас хөөх. Асуудалд холбогдсон гишүүн нь өөрөө хүсэлтээ гарган намаас түдгэлзээгүй нөхцөлд МАН-ын Хяналтын хороо хуралдан, шийдвэрлэж байхаар болсон билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж