Айзам-2 хамтлагын тоглолт энэ сарын 7-нд болно

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Айзам-2 хамтлагын тоглолт энэ сарын 7-нд болно

Айзам-2 хамтлагын тоглолт энэ сарын 7-нд болно

Айзам-2 хамтлаг хуучны дуунуудаа сэргээн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлаг нь 1991 онд байгуулагдаж 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаад завсарласан. Ийнхүү 27 жилийн дараа бие даасан тоглолтоо сонсогчдын хүсэлтээр хийхээр болжээ. Хуучны дуунуудаа сэргээн дуулахаас гадна, шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар бэлдээд байгаа аж. UB place-д ганц удаа зохион байгуулагдах энэхүү тоглолтын тасалбар ticket.mn ээр 35 мянга төгрөгөөр борлуулагдаж байна. Тус тоглолтонд Айзам-2 хамтлагийн 20 гаруй хит дуу эгшиглэх бөгөөд урилгаар:

  • -МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа
  • -МУГЖ, Поп дива Ж.Алтанцэцэг
  • -Рок хочит УГЗ Р.Мөнхсайхан, Дуучин Оюунболд
  • -МУСТА , Поп дива С.Сэрчмаа
  • -Дуучин Э.Минжинсор
  • -Дуучин Л.Энхмандах
  • -“Титэм” хамтлаг
  • -“Салхи” хамтлаг
  • -“Люмино” хамтлаг
  • “Нью Стар” студийн хөгжмийн зохиолч, продюсер С.Гантөрийн үүсгэн байгуулсан “Айзам-2” хамтлаг 1992 онд “Мөрөөдөл”, 1993 онд “Хүн төрөлхтөн юу хүснэ вэ”, 1997 онд “Аз жаргалын бороо” зэрэг бүрэн хэмжээний тоглолт хийж байсан.

                                                                                                                                                        Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж