Өглөөний гудамжийн үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Өглөөний гудамжийн үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй гэв

Өглөөний гудамжийн үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй гэв

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний гудамж жишиг болон ажиллаж буй. Гэвч өглөөний гэх тодотголтой ч тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд харилцан адилгүй цагт нээдэг, жигдрэлт муутайг иргэд шүүмжилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн өглөөний гудамжийн үйл ажиллагааг жигдрүүлэх, сайжруулах шаардлагатай болжээ.

Өнгөрсөн 2021 оноос эхлэн нийт гурван газарт жишиг гудамж бий болгож, цаашид тус  төслийн ажлыг үргэлжлүүлэхээр албаныхан төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоод байгаа. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллах хэрэгтэйг ч иргэдийн зүгээс илэрхийлсэн.

Үүнээс гадна зөвхөн зуны дэлгэр цагт ч биш өвлийн улиралд ч иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой тус бүс үндсэн зориулалтаар хэрэгжихгүй байгаа юм.

Тиймээс олон улсад жишиг болсон эртэч соёлыг түгээхээр тусгай гудамжуудыг гаргасан бол түүнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй. Ямартай ч иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртээд байгаа. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс мөн цахим хуудастаа уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж