ДиКаприо, Маяа Жама нар болзож байна

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

ДиКаприо, Маяа Жама нар болзож байна

ДиКаприо, Маяа Жама нар болзож байна

Жүжигчин Леонардо ДиКаприо сүүлийн үед загвар өмсөгч Жижи Хадидтай нэр холбогдоод байв. ДиКаприо 25-аас дээш насны эмэгтэйг сонгодоггүй гэдгээрээ алдартай боловч 27 настай Жижиг сонгосон. Тэгвэл энэ удаад тэр Хайрын арал реалити шоуны хөтлөгч Маяа Жаматай нэр холбогдож, 25 насны босгоо дахин эвдлээ. Тэднийг дундын найзууд нь танилцуулсан байна.

Маяа Жама нь 28 настай бөгөөд телевиз, радиогийн хөтлөгч, жүжигчин мэргэжилтэй. Тэр өмнө нь "NBA"-ын од Бэн Симмонстой жил орчим үерхсэн боловч хол зайн улмаас харилцаагаа дуусгавар болгосон. Мөн английн реппер Стормзитой дөрвөн жил үерхэж байжээ.

Тэднийг байнгын харилцаатай, олон удаа болзож байсан гэж "The Sun" сэтгүүлд мэдээлжээ. Тэд өнгөрсөн сард Нью-Йорк, Парист хамтдаа цагийг өнгөрөөжээ. Парисын Ле Пиаф клубээс хамтдаа гарч яваа зураг нь хүртэл цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Лондон хотод "BAFTA" кино шагнал гардуулах ёслол өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Энэ үеэр тэд хоёр ч удаа хамт яваа харагджээ.

ДиКаприо загвар өмсөгч Жижи Хадидаас өмнө Камила Морронетой таван жил хамт байсан. Түүнчлэн Жизель Бундхен, Бар Рэфаэль, Блэйк Ливели, Эрин Хийтертон зэрэг алдартан ДиКаприотой нэр холбогдож байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж