Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ

Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ

ХААН Банк өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг  санал болгосоор ирсэн билээ. Дижитал шилжилтийн хүрээнд, мөн банкны дунд хугацааны стратегид тусгасны дагуу цахим үйлчилгээг харилцагчдад ойртуулах, илүү амар хялбар болгох олон төсөл, хөтөлбөр  нэвтрүүлэхээр санаачлаад буйн нэг нь өөртөө үйлчлэх дижитал салбар болон дижитал цэгүүдийг шинээр нээхээр ажиллаж байна.

Тэгвэл Digi Go өөртөө үйлчлэх дижитал салбарын эхнийх нь Хан-Уул дүүргийн Яармагт байрлах ХААН Банкны Белмонте салбарын дэргэд нээгдээд байна. Та бүхэн тус салбарт зочилсноор АТМ-ын үйлчилгээнээс гадна таблетаар интернэт банкны бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой төдийгүй Киоск машинаас дансны тодорхойлолт, хуулга авах, карт захиалах, гүйлгээ хийх гэх мэт цогц үйлчилгээг нэг дороос авч болно. Мөн ХААН Банкны өөртөө үйлчлэх “Digi Go” дижитал цэгүүд GS25 сүлжээ дэлгүүрийн таван салбарт байршиж эхэлсэн. Ингэснээр харилцагч та бүхэн нийслэл даяар хамгийн хүртээмжтэй, тав тухтай үйлчилгээ бүхий GS25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх, хоол идэх зуураа банкны үйлчилгээг цаг алдалгүй дэргэдээсээ авах боломжтой болж байна. Эдгээр дижитал цэгүүдэд ХААН Банкны ATM болон Киоск машин хосолсон хэлбэрээр байрших тул банкны олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ойроос, илүү амар хялбараар авах боломж бүрдүүлээд буй. Энэ ташрамд дурдахад, ХААН Банк Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Тоон гарын үсгийг олголтын идэвхжүүлэлтийн аян”-д хамтран ажиллахаар саяхны өдөр холбогдох удирдлагууд гарын үсэг зурсан. Энэхүү аян нь  иргэдийн тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх, тоон гарын үсгийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд тоон гарын үсэг болон гар утасны “Gsign” аппликейшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм.

Digi Go өөртөө үйлчлэх дижитал цэгүүдийн байршил

‘Digi Go’& GS25 салбарХаяг
5-р сургууль салбарЧД 6-р хороо 5-р сургуулийн урд
Ариг салбарЧД 1-р хороо Цэцэг төвийн замын баруун талд төв зам дагуу
ҮТИС салбарБГД 4-р хороо Төмөр зам 25-р эмийн сан, КFC урд,  Тайж палас хажууд
Их дэлгүүр салбарСБД 4-р хороо 1-р 40 мянгатын 44 р байр 19 тоот
Сүхбаатарын талбай салбарЧД 1-р хороо, Монголын үйлвэрчний эвлэлийн холбооны 1 давхарт, Сүхбаатар талбай

Цаашид ХААН Банкны “Digi Go” өөртөө үйлчлэх дижитал салбарыг Орхон, Дархан-Уул аймагт, дижитал цэгүүдийн тоог нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад үе шаттайгаар нэмэгдүүлж, он дуустал 50-ийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Эрхэм харилцагч та бүхэн “Digi Go өөртөө үйлчлэх банкаар зочлоорой.

Хамтын өсөлт төгөлдөр –ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж