Э.Бат-Амгаланд бүлэг даргалах ёс зүй байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2023.04.04-нд нийтлэгдсэн

Э.Бат-Амгаланд бүлэг даргалах ёс зүй байгаа юу?

Э.Бат-Амгаланд бүлэг даргалах ёс зүй байгаа юу?

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд “сэтэр” хэрэгтэй болов уу гэлтэй, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болоод байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Б.Пүрэвдоржоо гараад ир, чамайг ална” гэх үг хэлж, ёс зүйгүй авирласан асуудалд нэр холбогдож явсан Э.Бат-Амгаланг УИХ дахь МАН-ын бүлэг дэд даргаараа сонгосон нь шүүмжлэл хүлээж эхэллээ. Учир нь,  УИХ дахь МАН-ын бүлэг нь Э.Бат-Амгаланг нийслэл хариуцсан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болгосон юм.

Улаанбаатар хотын хувьд асуудал ихтэй. Э.Бат-Амгалангийн хувьд нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон ч улаанбаатарчуудад тулгардаг бэрхшээлийг мэдэж, бүлэгтээ асуудал оруулж, мэдээллээр ханган шийдэл гаргаж чадах нь юу л бол гэдэг эргэлзээг дагуулах болжээ.

Тэрбээр УИХ-д сонгогдохоосоо өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын хороог удирдаж байсан бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиар 28 хороонд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахдаа зөвхөн өөрийнхөө үзэмжээр шийдэж, сонгож байсан. Ингэхдээ Баянзүрх дүүргээс УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч нартаа хурлын товоо ч хэлэлгүй, хулгайгаар хуралдаж, ялагдаж байсан гэх хэл аманд орж явсан аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж