“Петрочайна Дачин Тамсаг"-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна

“Петрочайна Дачин Тамсаг"-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна

“Петрочайна Дачин Тамсаг"-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2005 оноос Дорнод аймгийн Халх гол, Матад сумын 19, 21-р талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй. Өдгөө тус компанид хийж буй татварын хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа ярилаа.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн 2018 оны татварын тайланд 2022 он дуусахаас өмнө яаралтай хяналт шалгалт хийж, 87 тэрум төгрөгийн зөрчил илрүүлж, акт тавьсан байна. Гэвч хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй учраас Татварын ерөнхий газраас дараагийн арга хэмжээгээ авч, татвар төлөгчид нь мэдэгдэж, дансыг нь хаан, нэхэмжлэх хүргүүлсэн байна.

Одоогийн байдлаар тус компанийн 2019, 2020, 2021 оны татварын тайланд хяналт шалгалт хийж байгаа аж.

УИХ-аас 1991 онд баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпораци газрын тосны хайгуулын  Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан байна.

Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацийн харъяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани 2005 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн авсан аж.

Хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэж, анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх болсон байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буй юм.

Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан ч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Засгийн газар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын багийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Д.Амарбаясгалан өнгөрсөн сард "Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой УУХҮЯ дээр гарсан ажлын хэсгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалтууд орхигджээ гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “УУХҮ-ийн сайд, Сангийн сайд нар "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн дансыг хаах шийдвэр гаргасан байна. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна" гэсэн бичиг ирүүлсэн. Асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байна" гэж мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-04 66.181.160.56

Мэдээж, гадаадын хөрөнгө оруулагч Монголын хуулийг зөрчвөл бид зүгээр хараад сууж таарахгүй. Гэхдээ зөрчилтэй нь тэмцэж байгаа нь энэ гээд гад.хөрөнгө оруулагчийг үхтэл нь айлган жигшээчихвэл гадаадаас орж ирэх гэж байгаа бусад хөрөнгө оруулагчдыг үргээх аюултайг мартаж болохгүй!!! Тэглээ гэхэд гадны хөрөнгө оруулагч нар биш, бид л хохирно!!! Их хөрш маань Монголыг хуучин шигээ ваакумдан өөрийн мэдэлд байлгах сонирхолтой учир үргээх ажиллагааг монголчуудаар өөрсдөөр нь хийлгээд бүр сурчихсан юм!

Avatar

Нэргүй 2023-04-04 202.9.40.231

энэ хэрэгтерөнхийлөгч асан П.Очирбатыг шалга.Хариуцлага тооц."Бар"болгох ёстой хүн ямар монголыг бий болгосныг асуу.Очирбат,Багабанди 2 хоёул ял эдлэх л ёстой.Хууль шударга бол…

Avatar

Нэргүй 2023-04-04 202.55.191.194

30 жилийн турш авах ёстой байсан ногдол ашигаа авяаааа очирбатааа,30 жил та нар үр удмаараа хулгайлсан,одоо болнооооо,муу үйлийн үр гэж байдаг шүү,,,,

Avatar

зочин 2023-04-04 202.55.180.58

Үйл ажиллагаанд нь шалгалт хийхээр юм биш үү? Хог хаягдалд нь шинжилгээ шалгалт хиймээр юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж