Л.Ганхөлөг: Цахим үндэстэн биш цахим гав ажиллагаа эрчээ авлаа

Л.Ганхөлөг: Цахим үндэстэн биш цахим гав ажиллагаа эрчээ авлаа

Л.Ганхөлөг: Цахим үндэстэн биш цахим гав ажиллагаа эрчээ авлаа

Ардчилсан Залуучуудын Холбооноос Д.Монголхүүг цагдан хорьсонтой холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хурэлсүх, АН-аас дэвшиж УИХ-д сонгогдсон нэр бүхий 11 гишүүнд өнөөдөр /2023.04.04/ шаардлага хүргүүлж,  иргэдийн дунд нээлттэй микрофон ажиллууллаа.

Энэ үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн Н.Ганболд байр сууриа илэрхийлэхдээ “Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд төр засаг, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд халдах явдал газар авч Монгол Улсад ардчиллын үнэ цэн алдагдаж байна. Эрх баригчид бодит үнэнийг хэлж, шүүмжилсэн, тайван жагсаал, цуглаан хийсэн залуусыг шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргах, удаан хугацаанд шалгуулж, сэтгэл, санаа, эрүүл мэндэд нь дарамт учруулж, ил далд хэлбэрээр эрүүдэн шүүх, барьж хорих явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

Тиймээс өнөөдөр “Эрх чөлөө” сэдвийн дор нээлттэй микрофон ажиллууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон 11 гишүүнд шаардлага хүргүүлхээр бэлдээд байна” гэв.

Ардчилсан Залуучууд Холбооны дэд тэргүүн Г. Ганхөлөг:

-Эрх баригчид маш айдастай байна. Иргэд ямар нэгэн хулгайн хэргийн талаар ярихад эрх баригчид тэр хулгайг хийчихсэн байдаг. Тиймээс “Айсан хүнд аргал хөдөлөнө” гэгчээр өөрийнх нь хулгайг ярьж байна гэж айгаад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шоронд хорьдог. Өнгөрсөн тав дахь өдөр Шадар сайд С.Амарсайханы гомдлоор Dens.mn сайтын эрхлэгч Т.Шинэбаярт холбоотой шүүх хурал болсон. Өчигдөр Д.Монголхүүг хорьсон. Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал болж байна.  Иргэдээ хорьж дуусчихаад цагдаагийн бага цолтноос эхлээд хорьж эхэлнэ. Эрх баригчид  донтой бас айдастай байна.  Монголд, цахим үндэстэн биш цахим гав ажиллагаа эрчээ авлаа. Тэд цхим гаваа зүүх гээд иргэдээ отож байна. Тэгсэн ч бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно.  Дарангуйлал руу нэвт ороход ойрхон байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байгаарай.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-04 64.119.27.2

idej uuj bga humuus ee tsegtsleh tsag bolson hairan shan uls oron uruudaad bdag heden ard irged chini huurhii bna shde bor zurheere yvj bga humuus bna shu

Avatar

Нэргүй 2023-04-04 192.82.87.205

Shorond suusnaas deer bizdee

Avatar

Зочин 2023-04-04 64.119.16.237

Цахим үндэстэн ч бол. Цахим гаваа ч зүү. Одоо улс төрийн болон эрүүгийн рецититив гэмт хэрэгтнүүдийг төр дийлэхээ болино шүү.

Avatar

Нэргүй 2023-04-04 192.82.69.166

тэгээд шоронжуулах нь зөв юм уу?!!!1

Avatar

Нэргүй 2023-04-04 66.181.186.93

Татвар төлөгчдийн мөнгөөр шоронд тэжээснээс хамаагүй дээр шүү . Бас хувь хүн нь өөрөө гэр бүлтэйгээ хамт байж ажил орлоготойгоо үлдэх нь буруу гээд байгаа юм уу тэгээд?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж